2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
From Wikipedia, the free encyclopedia
Дэлхийн хөл бөмбгийн холбооноос 19 дахь удаагийн хөл бөмбөгийн дэлхийн авраг шалгаруулах тэмцээнийг Африк тивд зохион явуулахаар шийдвэрлэсний дагуу Египет, Ливи / Тунис (хамтарч), Марокко, ӨАБНУ-ууд саналаа ирүүлсэн. ДХБХ-ны Цюрихт 2004 оны 5-р сарын 15-ны өдөр болсон бага хурлын үеэр ӨАБНУ олонхын санал авч ДАШТ-нийг хүлээн авах нь тодорхой болсныг Зепп Блаттер зарласанаар энэхүү эрхэм үүргийг ӨАБНУ хүлээн авч, 2010 оны 6-р сарын 11-нээс 7-р сарын 11-ний өдрүүдэд хөл бөмбөгийн ДАШТ-нийг зохион явуулсан. Хөл бөмбөгийн ДАШТ-ний урьдчилсан шатны тоглолтод 204 орны шигшээ багууд хүч сорьсон нь оролцсон орны тоогоороо Бээжингийн олимпын амжилтыг давтсан байна. Европ (УЕФА) — тивийн 53 багаас 13 Ази (АФК) —тивийн 43 багаас 4 + 0,5 ( Далайн орнуудын 0,5) Африк (КАФ) —тивийн 51 багаас 5 + ӨАБНУ Хойд болон Төв Америк, Карибийн тэнгис (КОНКАКАФ) —ийн 35 багаас 3+0,5 Өмнөд Америк (КОНМЕБОЛ) —тивийн 10 багаас 4+0,5(Африк тивийн 0,5) Далайн орнууд (ОФК) — 10 багаас 0,5 шигшээ баг шалгарсан.
Энэ өгүүллийг 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ өгүүлэлтэй нэгтгэх хэрэгтэй байна (Хэлэлц) |
Нийт 31 баг ӨАБНУ-ыг зорих эрхээ авсныг 2010 оны ДАШТ өмнөх дэлхийн аваргын тэмцээний нэгэн адилаар 32 багийг 8 хэсэг болгон, хэсэг тус бүрийн шилдэг 2 баг хасагдах шатны тоглолтод оролцон аваргаа тодруулсан. Аваргын төлөө тоглолтод 2008 оны Европын аварга “Ялагдашгүй армада” Испанийн баг Голландын шигшээ багийг 1:0-ээр буулган авснаар анх удаагаа дэлхийн аваргын цомыг гардан авсан.