2009 оны 5 сарын 24-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль орон даяар явагджээ.[1] Монгол Ардын Хувьсгалт Намаас ерөнхий сайд асан, тухайн үеийн ерөнхийлөгч Намбарын Энхбаяр,[2] Ардчилсан Намаас ерөнхий сайд асан Цахиагийн Элбэгдорж нар нэр дэвшин өрсөлдөхөөр болсон.[3] Иргэний эвсэл ерөнхийлөгчид нэр дэвшүүлхээс татгалзаж, АН-аас нэр дэвшигчийг сонгохыг уриалжээ.[4][5] Сонгуулийн дүнг нэгтгэхэд сонгуульд орох боломжтой улсын 73.59% нь саналаа хураалгаж сонгууль хүчин төгөлдөр болох нь тодорхой болов. Бүх саналын 98.68% (1,083,264) хүчинтэй бөгөөд түүнээс 51.24% нь АН-ын Элбэгдоржийг, 47.44% нь МАХН-ын Энхбаярыг ерөнхийлөгч болохыг дэмжсэн байв.[6] Олонхын санал авч шинээр сонгогдсон Цахиагийн Элбэгдорж 6 сарын 18-нд өмнөх ерөнхийлөгч Намбарын Энхбаяраас төрийн тамгыг хүлээн авч, тангараг өргөн ажилдаа оржээ.
Quick Facts Нэр дэвшигч, Нам ...
2009 оны Монголын ерөнхийлөгчийн сонгууль|
|
|
Давуу санал авсан аймаг, нийслэл |
|
Close