1990 оны Азийн наадам
From Wikipedia, the free encyclopedia
Азийн XI Наадам 1990 оны 9 сарын 22-ноос 1990 оны 10 сарын 7-нд Хятадын нийслэл Бээжин хотод зохион байгуулагджээ. Энэ нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зохиогдсон анхны олон улсын том хэмжээний спортын арга хэмжээ байлаа. Нийт 27 улсын 6,122 тамирчин 27 спортын төрлөөр 308 цогц медалийн төлөө өрсөлджээ. Азийн наадмын хөтөлбөрт софтбол, сепак такрау, вушу, кабадди, каноэгийн спортууд анх удаа багтсан байна.
More information Зохиогдсон хот, Оролцсон улс ...
Азийн XI Наадам | |
Зохиогдсон хот | Хятад, Бээжин |
---|---|
Оролцсон улс | 37 |
Оролцогчдын тоо | 6,122 |
Зохиогдсон спортын тэмцээнүүд |
27 төрөл, 308 цогц медаль |
Нээлтийн ёслол | 1990 оны 9 сарын 22 |
Хаалтын ёслол | 1990 оны 10 сарын 7 |
Наадмыг нээгч | Ян Шанкунь |
Тамирчдын тангараг | Чень Лонкан (Ширээний теннис) |
Шүүгчдийн тангараг | - |
Бамбар асаагч | Шу Хайфен (Буудлага), Гао Минь (Усанд үсрэлт) Жан Ронфан (Воллейбол) |
Төв цэнгэлдэх хүрээлэн |
Ажилчдын цэнгэлдэх хүрээлэн |
Close
Тус наадмын үеэр дэлхийн дээд амжилт 7 (6 нь байт харваа, 1 нь дугуй), Азийн дээд амжилт 89 шинээр тогтоогтдож, 1 дэлхийн дээд амжилт, 11 Азийн дээд амжилтыг давтжээ. Хятадын тамирчид нийт алтан медалийн 60%, нийт медалийн 34%-г хүртэж тасархай тэргүүлсэн.