Өмнөд Австрали
From Wikipedia, the free encyclopedia
Өмнөд Австрали нь Австралийн төв өмнөд хэсэгт орших муж улс. Тус муж улсад Австрали тивийн хамгийн хуурай хэсгүүд багтдаг бөгөөд нийт 983,482 км2 нутаг дэвсгэрээр Австралийн зургаан муж улс, хоёр нутаг дэвсгэр дундаа дөрөвт ордог. Баруун талаараа Баруун Австрали, хойд талаараа Хойд Нутаг Дэвсгэр ба Квийнслэнд, зүүн талаараа Квийнслэнд, Шинэ Өмнөд Вэльс, Викториа муж улсуудтай хиллэдэг, өмнөд талаараа Австралийн Их Булан болон Өмнөд Далайгаар хүрээлэгддэг.[4] 1.6 сая орчим хүн амтай тус муж улсад Австралийн нийт хүн амын 10 хүрэхгүй хувь нь оршин суудаг бөгөөд хүн амаар муж улс, нутаг дэвсгэрүүд дундаа тавд ордог.
Өмнөд Австрали | |
---|---|
Муж | |
Хоч(нууд):
| |
Улс | Австрали |
Холбооны өмнө | Өмнөд Австрали аймаг |
Суурьшил | 8 сарын 15, 1834 он |
Аймгийг тунхагласан | 2 сарын 19, 1836 он |
Хариуцлагатай засгийн газар | 4 сарын 22, 1857 он |
Холбоо | 1 сарын 1, 1901 он |
Нийслэл ба томоохон хот | Аделаид |
Засаг захиргаа | 74 орон нутгийн засаг захиргааны бүс |
Ард түмний нэршил |
|
Төр засаг | |
• Хаан | III Чарльз |
• Амбан Захирагч | Фрэнсис Адамсон |
• Ерөнхий Сайд | Питер Малинаускас (Лэйбор) |
Хууль тогтоох байгууллага | Өмнөд Австралийн Парламент |
• Дээд танхим | Хууль тогтоох зөвлөл |
• Доод танхим | Ассамблейн Танхим |
Шүүх | Өмнөд Австралийн дээд шүүх |
Австралийн Парламент | |
• Сенат | 12 сенатор (76-аас) |
• Төлөөлөгчдийн танхим | 10 суудал (151-ээс) |
Газар нутаг | |
• Нийт | 1044353 км2 (4) |
• Газар | 984321 км2 |
• Ус | 60032 км2 |
Хамгийн өндөр цэг (Вүүдрофф уул) | 1,435 м (4,708 фут) |
Хамгийн нам цэг (Эйр нуур) | -16 м |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 1,815,485[1] (5) |
• Нягтаршил | 1.7/км2 (6) |
ДНБ (нэрлэгч) | 2020 тооцоо |
• Нийт | $108.334 тэрбум[2] |
• Нэг хүнд ноогдох | $61,582 |
ХХИ (2021) | ▲ 0.939[3] маш өндөр |
Цагийн бүс |
|
• Зун (ЗЦ) | UTC+10:30 (АТЗЦ) |
Шуудангийн товчлол | SA |
ISO 3166 код | AU–SA |
Бэлгэ тэмдэг | |
Шувуу | Цагаан нуруут шаазгай |
Загс | Навчин далайн луу (Phycodurus eques) |
Цэцэг | Стөртийн цөлийн вандуй (Swainsona formosa) |
Сүүн тэжээлтэн | Вомбат (Lasiorhinus latifrons) |
Өнгө | Улаан, хөх, алтан шар |
Чулуужсан үлдэгдэл | Сприггина |
Хүдэр | Борнит, Гэрэлт чимэд |
Вебсайт | sa |
Хүн амын ихэнхи нь муж улсын нийслэл Аделаидад оршин суудаг ба үлдсэн хүн амын ихэнхи нь зүүн өмнөд эрэг, Мөррэй голын дагуу үржил шимтэй нутгуудаар суурьшсан.
Муж улсын гарал үүсэл нь ялтнуудаас бус, Британийн төлөвлөж суурьшуулсан чөлөөт суурьшигчдаас эхтэй тул Австралидаа өвөрмөцөд тооцогдоно. 1836 оны арванхоёрдугаар сарын 28-нд Захирагч Жон Хиндмарш Өүлд Гам Трий дээр тус муж улсыг байгуулагдсаныг тунхагласнаар иргэд албан ёсоор суурьшиж эхэлсэн гэдэг. Хамгийн түрүүнд 1836 онд Кэнгэрүү арал дээр Кингскөүт хотыг байгуулжээ. Энэхүү суурьших бодлогыг чиглүүлэгч зарчим нь Эдвард Гиббон Вэйкфийлдийн гаргасан системтэй колоничлох онол байсан бөгөөд энэ онолыг сүүлд Шинэ Зеландын Компани ашигласан билээ. Үүний зорилго нь иргэний эрх чөлөө, шашны хүлцлийг амлан, тус мужийг чөлөөт цагаачдад зориулсан соёл иргэншлийн төв болгон байгуулахад оршиж байлаа. Тус муж улсын түүхэнд эдийн засгийн хүндрэл бэрхшээл гарч байсан ч гэсэн улс төрийн хувьд шинэлэг, соёлын хувьд оргилж буцалсан хэвээр үлдсэн юм. Өнөөдөр тус муж улсыг баяр наадам, сайхан дарсны муж улс гэлцдэг билээ.
Муж улсын эдийн засаг нь хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, уул уурхайн салбаруудад төвлөрдөг бөгөөд санхүүгийн салбар хурдацтай хөгжиж байгаа юм.
Лавлах материал
Цахим холбоос
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.