From Wikipedia, the free encyclopedia
Өлзийт хан (Монгол бичиг:ᠦᠯᠵᠠᠢᠲᠦ
ᠬᠠᠨ, латин галиг: Öljaitü Qan, Перс: اولجایتو) буюу Гийас ад-Дунйа ва-д-Дин Мухаммед-э Ходабандэ (Перс хэл: محمد خدابنده, khodābande гэдэг нь Персээр "Бурхны боол" гэсэн утгатай; 1282 оны 3-р сарын 24-нд төрсөн– 1316 оны 12-р сарын 16-нд нас барсан) нь Ил Хант улсыг 1304 оноос 1316 он хүртэл захирч байсан найм дахь Ил хан байсан. Тэрбээр Аргун ханы хэрэйдийн Урук хатнаас төрсөн хөвүүн бөгөөд Газан ханы дүү юм.
Өлзийт хан нь 1282 оны 3-р сарын 24 нд Аргун ханы гуравдугаар хатан хэрэйдийн Урук хатнаас Хорасан мужийн нутагт байхад нь төрсөн. Түүний багын нэрийг Хар банди гэх буддын шашны нөлөө шингэсэн байснаа, 1291 онд христын баптизм хүртэж, IV Николас Пап ламын зөвшөөрлөөр Никола хэмээх нэртэй болсон байна. Харин "Тарих и Улжайту" буюу "Өлзийтийн түүх" номонд эхлээд Өлзий буга, дараа нь Тэмүдэр, эцэст нь Харбанда гэх нэртэй болсон гэдэг. Хожим исламын шашинд ороод Мухаммед гэх нэр авсан байна.
1295 онд ах Газан нь Байдутай байлдаж ялаад тус улсын хан болсон тул Өлзийтийг Хорасан мужийн захирагчаар томилжээ. 1304 оны 5-р сарын 11 нд Ил хан Газан тэнгэрт халисны дараа 1304 оны 7-р сарын 19 нд Ил ханд өргөмжлөгдөв. Хан болсны дараа 1305 онд Францын гоо ван Филипп, Английн нэгдүгээр Эдуард хаанд элч илгээж, Мамлюкийн эсрэг хамтран тэмцэх холбоотон болох санал дэвшүүлжээ. 1306 онд Цагаадайн улсын Дува ханы хатгаасаар Ил хаант улсын эрхшээлд бүрэн ороогүй Каспийн тэнгисийн урд эрэг дагуу байдаг Гилан мужийг эзлэхээр шийдэж тэр оныхоо 4-р сарын 17 нд дөрвөн замын цэргээр довтлон эзлэв. Өлзийт ханы үед дотоодыно сайд буюу вазир, монгол ноёдын зөрчил, гадааддаа Мамлюк-Алтан Орд-Цагаадайн улсын цэрэг-улс төрийн гурвалсан холбоотны харилцаа нь томоохон асуудал үүсгэж байв.
Газан ханы үед хоёр вазир хэмээх сайдтай болж, засаг захиргааны хэргийг Рашид аддинд захируулж, улсын санхүүгийн хэргийг Таж ад-Дин Али шах гэх хүнд хариуцуулж хоёуланг нь вазир болгожээ. Харин Өлзийт ханы үед тэр хоёрыг хэвээр нь үлдээсэн ч, засгийн хэрэгт хяналт тавилгүй сул орхисноос Таж ад-Дин Али шах нь хаанд илүүтэй шадарлах болсноор хоёр везирийн зөрчил үүссэн. Өлзийт ханыг тэнгэрт халисны дараа Рашид аддиныг хааны үхэлд буруутган цаазлуулахад Таж ад-Дин Али шахын талын ноёд гол үүрэг гүйцэтгэсэн. Мөн ил хааны ордон, улс даяар монгол ноёдын эрх мэдлийг перс түшмэд үл тоох үзэгдэл гарах болсон.
1314 онд Анатолид бослого гарахад Мамлюкийн цэргүүд Ил хаант улс руу довтлов. Үүнийг дэмжиж Цагаадайн улсын Эсэнбуха хан 1315 онд Кебек, Ясаур нарын хан хөвгүүдээр удирдуулсан 60,000 цэргийг Хорасаны Герат, Шабурган хот хүртэл илгээв. Кебек, Ясаур нар зам зууртаа муудалцаж байлдав. Ясаур ноён, Өлзийт хантай холбоо тогтоож, хамтран Кебектэй байлдав. Улмаар Ясаурын хамт Мавернахрт цөмөрсөн ч, Цагаадайн улсын нэмэлт хүч Ясаурыг бут цохиж ухраав. Энэ зөрчилд Юань Улс нэмэгдэж, Цагаадайн улсыг хоёр талаас довтлон буулгаж авсан.
1316 оны 12-р сарын 17 нд тэрээр Солтаниех хотод хордож тэнгэрт халив. Түүнийг хөвүүн Абу Саид залгамжлав.
Өмнөх Махмуд Газан |
Ил Ханы хаан 1304-1316 |
Дараах Абу Саид Бахадур |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.