From Wikipedia, the free encyclopedia
Өлгий нисэх буудал нь Баян-Өлгий аймгийн төв Өлгийд байрладаг, олон улсын боомтын зэрэглэлтэй нисэх буудал юм.
Өлгий нисэх буудал | |||
---|---|---|---|
IATA: ULG – ICAO: ZMUL
| |||
Ерөнхий мэдээлэл | |||
Төрөл | Олон нийтийн | ||
Оператор | Иргэний Нисэхийн Ерөнхий Газар | ||
Үйлчлэх хүрээ | Өлгий | ||
Байршил | Баян-Өлгий аймаг, Өлгий | ||
Координат | 48°59′30″N 89°55′11″E | ||
Гүйлтийн зам | |||
Чиглэл | Урт | Хучилт | |
м | фут | ||
13/31 | 2,850 | 9,350 | Асфальт |
Статистик (2012) | |||
Зорчигчид | 25,270 | ||
Эх сурвалж: Иргэний нисэхийн ерөнхий газар[1] |
Баян-Өлгий аймагт нисэх онгоц анх 1950 онд газардаж байсан бөгөөд аймгийн нисэх буудал нь 1958 онд байгуулагджээ.
Монгол Улс Казахстан улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу 1992 оны нэгдүгээр сарын 9-12-ны өдрүүдэд МИАТ ХК-ийн АН-26 онгоц, Казахстаны АН-30 онгоц Улаанбаатар-Алма-Ата хотын хооронд харилцан техникийн нислэг үйлдэж тус чиглэлд олон улсын агаарын шинэ зам нээсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 58 тоот тогтоолоор "Өлгий" нисэх буудлыг олон улсын боомтын зэрэглэлтэй болгосон аж.
Өлгий нисэх буудлын одоогийн барилга нь 2004 онд ашиглалтад орсон бөгөөд Монгол Улсын Засгийн Газар, ЗТБХБ-ын яамны "Их бүтээн байгуулалт, ажлын байр нэмэгдүүлэх" жилийн хүрээн дэх Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан аймгийн нисэх буудлыг шинээр барьж байгуулах, хатуу хучилттай зурвастай болгох төслийн хүрээнд 2012 онд Өлгий нисэх буудлын онгоц хөөрч буух зурвасыг хатуу хучилттай болгожээ.
Өлгий нисэх буудал онгоц хөөрч буух 2850 метр урт асфальтан зурвастай. Цагт 100 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.