From Wikipedia, the free encyclopedia
Япон макака (Латин: Macaca fuscata) буюу цасны сармагчин нь нарийн хамартны овогт багтах нэгэн зүйл сармагчин бөгөөд Японы нутагт тархсан байдаг. Энэ нь хүнийг эс тооцвол хамгийн хойд хэсэгт, туйлд хамгийн ойрхон амьдардаг примат болно. Бор саарал арьстай, нүүр, гар, бөгс нь улаан өнгөтэй, богино сүүлтэй байдаг. Энэ зүйлийн макаканы 2 дэд зүйл байдаг:[1]
Өдрийн цагаар идэвхтэй байдаг амьтан бөгөөд ихэнх амьдралаа ойд өнгөрүүлнэ. Халуун орны, уулын, навчит, шилмүүст, холимог ойд, далайн түвшнээс дээш 1500 хүртэлх метрийн өндөрт тархсан байдаг. Ургамлын үр, үндэс, навч, жимс, шувууны өндөг зэргээр хооллоно. 79 - 95 см өндөртэй, сүүл нь 10 см орчим урттай. Нас бие гүйцсэн эрэгчин нь 10 - 14 кг, эмэгчин нь 5.5 кг жинтэй байдаг.
Япон макака нь Японы Хоншү арлын уулархаг нутгуудаар тархсан. Амьдардаг нутгуудаар нь өвөлдөө -15 °C хүртэл хүйтэрдэг.
Япон макака нь 20-100 толгой бүхий сүргээр амьдарна. Сүрэгт цөөн тооны эрэгчин, олон эмэгчин байна. Сүргийн нэг эрэгчинд дунджаар 3 эмэгчин ноогддог. Залуу эмэгчнүүд нь эхийнхээ зиндааг өвлөж үлддэг аж.
Эмэгчнүүд нь үржлийн үед дунджаар 10 орчим эрэгчинтэй бэлгийн харилцаанд орох боловч дөнгөж гуравны нэг нь л эр бэлгийн эсээ эмэгчний үтрээнд үлдээж чаддаг байна. Тэд жилийн турш хавьталд орох боловч зөвхөн үржлийн үедээ л жирэмсэлдэг.
173 хоног тээгээд, 500 г орчим жинтэй 1 моньш төрүүлнэ. Япон макака нь ойролцоогоор 30 насалдаг.
Япон макака нь маш ухаантай амьтан юм. Хүн, илбэнхээс гадна япон макака л хоолоо идэхээсээ өмнө угаадаг байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.