From Wikipedia, the free encyclopedia
Ягеллоны Их Сургууль (пол. Uniwersytet Jagielloński, Латин: Universitas Jagellonica Cracoviensis) буюу Краковын Их сургууль нь 1364 онд байгуулагдсан Польш болон Төв Европ дахь хамгийн эртний их сургууль юм. Польшийн Краков хотод байралдаг.
Uniwersytet Jagielloński Ягеллоны Их Сургууль | |
---|---|
Уриа | Plus ratio quam vis Хүчнээс илүү оюун ухаан! |
Байгуулагдсан | 1364 оны тавдугаар сарын 12 |
Харьяалал | улсын |
Суурин | Краков, Польш |
Ректор | Яцек Попель |
Оюутны тоо | 39.552 (2019 оны 12-р сарын 31)[1] |
Ажилчдын тоо | 7212 (2012/13 он) |
үүнээс профессор | 269 |
Сүлжээ | Коимбра-Групп |
Цахим хуудас | www.uj.edu.pl |
Краковын их сургууль нь 1348 онд нээгдсэн Прагийн Их Сургуулийн дараа Төв Европт 1364 онд байгуулагдсан хоёр дахь Их сургууль юм. Дараа нь Вена (1365), Печ (1367), Хайделберг (1386) хотод их сургуулиуд ар араасаа байгуулагдаж байсан түүхтэй. Польшийн хамгийн эртний их сургууль бөгөөд Европын энэ бүс нутаг дахь хамгийн анхны их сургууль юм. Их сургуулийг 1364 оны 5 дугаар сарын 12-нд Польшийн хаан III Их Казимир санхүүжүүлж байгуулах тухай "гэрчилгээ" гаргаж байжээ. Тухайн үед "Ерөнхий сургууль" гэж нэрлэгддэг байсан бөгөөд чөлөөт урлаг, анагаах ухаан, хууль эрх зүй гэсэн гурван факультетаас бүрддэг байсан байна. Их сургийн анхны захирлаар тус улсын Канцлер томилогдон сургуулийн барилга баригдаж, зохион байгуулалтын ажил эхэлсэн түүхтэй. Үүсгэн байгуулсан хааны үед зөвхөн эхний хоёр нь л ажиллаж байсан байна. Их Казимир хаан нас барсны дараа их сургууль оршин тогтнохоо больсон. 1390-ээд онд сургуулийг сэргээх оролдлого амжилтгүй болсны дараа 1400 оны 7 дугаар сарын 26-нд хаан Владислав Ягелло дахин санхүүжүүлэн сэргээжээ. 1399 онд нас барсан хатан хаан Ядвигагийн санхүүгийн дэмжлэг туслалцаа их сургуулийг шинэчлэгдэхэд хувь нэмэр болжээ.
Польш гурав дахь удаа хуваагдсаны дараа (1795) Краковыг Австри руу нэгтгэв. Түүнээс хойш тус их сургууль нь Краковын Үндсэн сургууль гэж нэрлэгддэг болсон. 1805 онд Львовын их сургуультай нэгтгэж, хичээлүүд нь герман хэл дээр явагдах болжээ. 1809 онд Краковыг Варшавын Гүнт улсын бүрэлдэхүүнд оруулсны дараа дахин польш хэлээр хичээлүүд орох болсон байна.
Анх Их сургуулийг "Studium Generale" гэдэг байсан, дараа нь Краковын академи (польш. Akademia Krakowska), сүүлд Хааны титэм Үндсэн сургууль (польск. Szkoła Główna Koronna) гэгдэх болсон. Сүүлд XIX зуунд Ягеллоны удмынхантай холбоотой гэдгийг сануулан тодотгох зорилготой 1817 оноос өнөөгийн Ягеллоны Их Сургууль гэх нэртэй болжээ.
Тус их сургуульд 46 чиглэлээр 127 мэргэжил олгодог байна. Өнөөгийн буюу 2021 оны байдлаар Ягеллоны Их Сургуульд 50 мянга орчим оюутан сурдаг ажээ. Мөн тус их сургуульд 540 гаруй профессор, 730 доктор, 2600 гаруй багш, 3.5 мянга гаруй захиргааны ажилтнуудтай юм байна.
Ягеллоны Их Сургууль (Collegium Medicum UJ оруулаад) 15 факультеттай ажээ:
Их сургуулийн анхны захирал Станислав Скарбимеж байсан бөгөөд нийт 305 захирал байсан бол 2012 оноос тус их сургуулийн ректороор профессор, доктор Яцек Попель /Jacek Popiel/ 6 проректорын хамт ажиллаж байна.
Их сургуулийн номын сан нь Польш дахь хамгийн эртний болон томоохон номын сан юм. 6 сая орчим ном баримт хадаглагдаж байдаг байна. Тус номын санд дундад зууны олон гар бичмэлүүдийн цуглуулга хадаглагдаж байна. Үүнд: Коперникийн "De revolutionibus orbium coelestium" , Балтазар Бехем-ын Хууль. Коммунистуудын эрх барьж байх үеийн (1945—1989) гараар нууцаар хэвлэгдэж байсан баримтууд мөн байдаг байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.