Юньнань муж
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Юньна́нь[5] (монгол бичгээр ᠶᠦᠨᠨᠠᠨ - yünnan,[6] хятадаар 云南省 - Yúnnán Shěng) — Хятад улсын өмнөд нутгийн муж. Мужийн Засаг захиргааны төв нь Куньмин хот. 2020 оны хүн амын тооллогоор Юньнань муж 47,209 сая хүнтэй байсан.
Юньнань
云南 | |
---|---|
Юньнань муж | |
Нэрийн галиглал | |
• Хятад | 云南省 (Yúnnán Shěng) |
• Носу | ꒊꆈ эсвэл ꒊꆈꌜ (Yypnuo эсвэл Yypnuose) |
• Стандарт Жуан | Yinznanz |
• Товчлол | YN / 滇 (Diān) or 云 (Yún) |
Улс | Хятад |
Наньжао | 738 |
Дачанхэ | 902 |
Мин улсад эзлэгдсэн | 1381–1382 |
Юньнань цэргийн бүлэглэл | 1915–1945 |
Ардын Чөлөөлөх Арми эзлэн авав | 1951 |
Нийслэл (ба томоохон хот) | Күньмин |
Хуваалт | 16 тойрог, 129 хошуу, 1565 суурин |
Засаг захиргаа | |
• Төрөл | Муж |
• Биет | Юньнань Мужийн Ардын Их Хурал |
• ХКН-ын НБД | Ван Нин |
• Хурлын дарга | Ван Нин |
• Захирагч | Ван Юбо |
• ХАУТЗЗ-ийн дарга | Лю Шяокай |
Газар нутаг | |
• Нийт | 394,000 км2 (152,000 бээр2) |
• Байр | 8-р байр |
Хамгийн өндөр цэг (Кавагарбо) | 6,740 м (22,110 фут) |
Хүн ам (2020)[2] | |
• Нийт | 47,209,277 |
• Байр | 12-р байр |
• Нягтрал | 120/км2 (310/бээр2) |
• Байр | 24-р байр |
Хүн ам | |
• Угсаатны бүрэлдэхүүн | |
• Хэл, аялгууд |
|
ISO 3166 код | CN-YN |
ДНБ (2021) | ¥2.714 их наяд $ 420 тэрбум (18-д)[3] |
- нэг хүнд ноогдох | ¥57,882 $8,970 (26-д) |
• өсөлт | ▲ 7.3% |
ХХИ (2019) | ▲ 0.691[4] дундаж · 27-д |
Вэб сайт | www |
Юньнань муж | |||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хятад нэр | |||||||||||||||||||||||||||||||||||
Хялбаршуулсан | 云南 | ||||||||||||||||||||||||||||||||||
Уламжлалт | 雲南 | ||||||||||||||||||||||||||||||||||
Шууд утга | "Өнгөт үүлсийн өмнө зүгт"(彩雲之南 / 彩云之南)[note 1] | ||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||
И нэр | |||||||||||||||||||||||||||||||||||
И | ꒊꆈ yyp nuo | ||||||||||||||||||||||||||||||||||
Тай Люэ нэр | |||||||||||||||||||||||||||||||||||
Тай Люэ | ᦍᦲᧃᧉᦓᦱᧃᧉ jin naan | ||||||||||||||||||||||||||||||||||
Лису нэр | |||||||||||||||||||||||||||||||||||
Лису | ꓬꓱ-ꓠ ye na | ||||||||||||||||||||||||||||||||||
Төвөд нэр | |||||||||||||||||||||||||||||||||||
Төвөд | ཡུན་ནན་ yun nan | ||||||||||||||||||||||||||||||||||
Умард Тай нэр | |||||||||||||||||||||||||||||||||||
Умард Тай | วิเทหราช Witheharat |
Юньнань муж Хятад орны баруун өмнөд хязгаарын Юньнань, Гүйжөүгийн өндөрлөгт байдаг. Мужийн ихэнх нутаг Юньлин давааны өмнө байдаг тул “Юньлин давааны өмнөд нутаг” гэсэн утгаар Юньнань хэмээн нэрлэжээ.[7]
Хубилай 1253 онд Мөнх хааны зарлигаар Дали нийслэлтэй Наньжао зэрэг улс орныг байлдан эзлэв. Юннань дахь Монголын эзэн хааны анхны захирагч нь Бухарын уугуул лалын шашинт Ажал Шамс-ал-Дин Омар (Ajall Shams al-Din Omar) байв. Өмнө байсан Тайландын овог аймгууд орчин үеийн Тайланд, Энэтхэгийн нутаг дэвсгэр рүү цагаачилжээ. 1275 онд Юань улсын засгийн газар Юньнань нутгийн син жун шу шэнийг байгуулснаас хойш Күньмин өнөөг хүртэл Юньань мужийн төв хэвээр байна.[7]
1368 онд Тогоонтөмөр хаан Дадугаас зугтсаны дараа Юньнан Лян ван Басалаварми Умард Юань Улсны хаанд үнэнч хэвээр үлджээ. 1381 онд Мин улсын хаан Жү Юаньжан 300,000 их цэргээр Юньнанийг довтолж, их хааны угсааны Лян ван Базарвармийн 100,000 цэргийг дайрав. 1384 онд Лян ван Мин улсын их цэрэгтэй байлдан дарагдаж, Дяньчи нуурт үсэрч амиа юүтгэсэн үйл явдлыг дурсгаж тэр уулыг ийнхүү нэрлэсэн аж.[8]
1662 он Өмнөд Мин улсын сүүлчийн Ёнли хааныг Манж Чин улсын Ү Сангуйн Куньминд боомилж алав.
Юньнань муж нь БНХАУ-ын хамгийн баруун өмнөд муж бөгөөд өмнөд талаараа Лаос, Вьетнам, баруун талаараа Мьянмар зэрэг улстай, хойд талаараа Түвдийн өөртөө засах орон, Сычуань муж, зүүн талаараа Гуйжоу муж, Гуанси Жуан мужтай хиллэдэг. Мьянмар, Лаос, Вьетнамтай хиллэдэг хилийн урт нь 4060 км.
Тус мужийн нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь уулсаар бүрхэгдсэн байдаг. Хойд талаараа Түвдийн уулархаг өндөрлөг нутаг, тэр дундаа Хэндуань нуруу 6740 м өндөрт байдаг бол өмнө зүгт уулс нь үржил шимт хөрс бүхий үзэсгэлэнт толгод, хөндий болон хувирдаг байна.
Юньнань бол Хөх мөрөн буюу Янцзы, Меконг зэрэг томоохон гол мөрөн, мөн Төвдийн өндөрлөгөөс эх авдаг олон жижиг голуудын эх орон юм.
Халуун дулаан завсрын бүсийн чийглэг, урин зөөлөн уур амьсгалтай. Байгалийн сайхан орчин, үзэсгэлэнт байгальтай учир Юньнань муж нь Хятадад жуулчдыг татах алдартай газруудтай.[7]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.