Эрмитаж
From Wikipedia, the free encyclopedia
Эрмитаж (Орос: Государственный Эрмитаж) Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотод оршдог урлаг, соёлын музей юм. Нийт үзмэрийн тоогоор дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг. 1764 онд Оросын хатан хаан II Екатерина Берлиний худалдаачин Иоханн Эрнст Гоцковскийгээс (Johann Ernst Gotzkowsky, 1710—1775) уран зургийн цуглуулга анх худалдан авснаар тус музейг үндэслэсэн гэж үздэг. Эрмитаж музей байгуулагдсаны ойг жил бүрийн 12 дугаар сарын 7-нд Гэгээн Катеринагийн өдөр тэмдэглэдэг. 1852 оноос музейг олон нийтэд нээлттэй болгосон.