Эмир Кустурица (серб. Емир Кустурица, 1954 оны 11 дүгээр сарын 24-нд БНС Югослав Холбоот Улсын Сараево хотод төрсөн) -югослав, сербийн кинонайруулагч, кино жүжигчин, Европын алдарт Канны кино наадмын "Алтан навч" шагнал хоёр удаа хүртсэн, Францын Хүндэт Легионы шагналтан.
Намтар
Эмир Кустурица 1954 оны 11 дүгээр сарын 24-нд тухайн үеийн Югослав улсын бүрэлдэхүүнд байсан Бүгд Найрамдах Босни ба Херцеговин Улсын нийслэл Сараево хотод (одоо Сараево бол Босни ба Херцеговин тусгаар тогтносон улсын нийслэл) төрсөн. Түүний эцэг эх нь Босничууд, лалын шашинт бус хүмүүс боловч Кустурицагийн өөрийнх нь хэлснээр түүний алс холын өвөг дээдэс нь Ортодокс Сербүүд байсан ажээ. Түүхэн эх сурвалжаас үзвэл Кустурицагийн эцгийн өвөг дээдсүүд Билеча хотын ойролцоох Плане тосгоноос гаралтай байжээ. Эцэг Мурат Кустурица Югославын Коммунист намын гишүүн байсан бөгөөд Босни Герцеговины Мэдээллийн яаманд ажиллаж байсан байна.
18 настайдаа Кустурица боловсрол эзэмшихээр Сараевог орхиж Прага (Чехословак) дахь нэр хүндтэй Урлагийн академийн (FAMU) Кино, телевизийн факультет байсан бөгөөд Милош Форман, Иржи Мензел, Горан Паскалевич нар төгсөгчид байжээ.
Кустурица Прагад сурч байхдаа анхны "Үнэний тал нь" (1971), "Намар" (1972) богино хэмжээний кинонууд бүтээсэн байна. Кустурицагийн сургуулийн төгсөлтийн кино болох югославын Антонио Исаковичийн зохиолоор 1978 оны «Герни́ка» (исп. Guernica- Пабло Пикасогийн зурагны нэр) нэртэй 25 минутын богино хэмжээний кино юм. Уг кинонд 1930-аад оны Европ дахь еврей хүүгийн түүхийг өгүүлдэг.
Сургуулиа дүүргээд тэрээр иргэж Сараевод ирж ТВ-д ажиллах үеэр хэд хэдэн кино хийж анхаарлын төвд орсон.
Милош Форман залуу Эмир Кустурица-г Колумбийн Их сургуульд лекц уншуулахаар урьсан байна.
Эмир Кустурица - Майя Кустурица-тай гэрэлсэн. Тэд хүү Стрибор болон охин Дуня нарыг төрүүлжээ.
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.