![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e4/Issyk_Kul.jpg/640px-Issyk_Kul.jpg&w=640&q=50)
Ысык нуур
From Wikipedia, the free encyclopedia
Ысык нуур (Англи: Yssyk-Kul, Орос: Иссы́к-Ку́ль, кир. Ысык-Көл-«халуун нуур» гэж орчуулна, монгол. Дулаан нуур[баримт хэрэгтэй]) — Киргиз улсын нутаг дахь хамгийн том нуур болно. Дэлхийд усны эзлэхүүний хэмжээгээр эхний 10-т, талбайн хэмжээгээр эхний 25-т, гүний хэмжээгээр 6-д ордог бол Каспийн тэнгисийн дараа 2-рт ордог давстай нуур юм. Далайн түвшинээс 1609 м өргөгдсөн. Ойролцоогоор 80 орчим бага хэмжээний гол горхи цутгадаг. Томоохон цутгал нь дорно зүгээс нийлэх Тюп болон Жаргалан голууд. Нуураас гадагш урсгал байхгүй боловч зарим судлаачид газрын гүнээр дамжин ойролцоох Чу голруу нэвчдэг гэж үздэг. Давстай устай (эрдэстэй-5,90 ‰).
Иссык-куль нуур | |
---|---|
![]() | |
Сансраас авсан зураг, 1992 оны 9-р сар | |
Нуурт цутгах | Мөсөн голууд |
Нуураас гарах | Ууршилт |
Ус цуглуулах талбай | 15844 км2 |
Ай савд багтдаг орон | Киргиз улс |
Урт | 182 км |
Өргөн | 60 км |
Талбай | 6236 км2 |
Дундаж гүн | 270 м |
Хамгийн гүн цэг | 668 м |
Усны хэмжээ | 1,738 км³ (416.97 миль³) |
Эргийн урт1 | 688 км |
Хөвөөний түвшин | 1607 м |
Эргийн суурин | Харгол |
1 Эргийн урт нь нарийн хэмжүүр биш. |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/76/Lake_Issyk_Kul.jpg/640px-Lake_Issyk_Kul.jpg)
Усны багтаамж 1738 км³, гадаргын талбай — 6236 км², эргийн шугамын урт — 688 км, дундаж гүн — 278 м, хамгийн гүн цэг нь 702 м. Дорноос өрнө зүгт 182 км урт сунасан, өмнөөс умард зүг — 58 км өргөн.
Өвөл хөлдөдгүй энэ нуур 2023 оны 1-р сард цаг агаарын хэм -30 С хүрч ойрын 20 жилд болоогүй хүйтэрсэн гэж нутгийн хүмүүс ярьдаг. Нуур давстай тул хөлддөггүй.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2f/Issyk_Kul_at_sundown.jpg/640px-Issyk_Kul_at_sundown.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d9/Yssykkoel-lake.jpg/640px-Yssykkoel-lake.jpg)