Шингэн кристалан дэлгэц
From Wikipedia, the free encyclopedia
LCD гэдэг нь шингэн кристаллуудын гэрлийг өөрчлөх шинж чанарыг ашигладаг хавгай дэлгэц, электрон дүрсэн дэлгэц эсвэл видео (дүрс бичлэгэн) дэлгэц юм. Шингэн кристаллууд нь гэрлийг шууд цацаргадаггүй. Электрон цаг, гар утас, хөгжим тоглуулагч, термометр зэрэг дэлгэцтэй энгийн төхөөрөмжүүд нэг эсвэл 2-5 өнгөөс бүрдсэн дэлгэцтэй байдаг. Олон өнгөт дэлгэц нь RGB өнгийн моделийн тусламжтайгаар бий болдог байна. Графикан болон текстен мэдээллийг харуулахын тулд компьютер болон зөөврийн компьютерийн дэлгэц, зурагт, утас, зураган аппарат, электрон ном, электрон орчуулагч төхөөрөмж, тооны машин, цаг зэрэг олон төрлийн электрон төхөөрөмжинд LCD дэлгэцийг ашигладаг. 2008 оны байдлаар ихэнх суурин компьютерийн дэлгэцүүд ТN (зарим нь VA) матриц, бүх зөөврийн компьютерийн дэлгэц 18 битийн өнгөтэй (RGB канал тутамд 6 бит) матрицыг ашигладаг байна. LCD TFT (англ. thin film transistor – нимгэн хальсан транзистор) нь шингэн кристаллан дэлгэцийн нэг төрөл юм. Энэ нь нимгэн хальсан транзистороор удирддаг бөгөөд идэвхтэй матрицыг ашигладаг.
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |