Чичен Ица
From Wikipedia, the free encyclopedia
Чичен Ица (Англи: Chichen Itza) (Юкатек Майя хэлээр анхны дуудлагаⓘ нь өнөөгийн Мексикийн нутаг болох Юкатаны хойгийн умард хэсэг, умард Маяагийн нам дор газарт байрлах Маяагийн соёл иргэншлийн бий болгосон Колумбаас өмнөх үеийн археологийн аварга том төв юм. Тус төв нь сонгодог үеийн төгсгөлөөс постклассик үеийн эхэн хүртэл оршин байсан ба өөрийн гэсэн онцлог бүхий “мексикжүү” Маяагийн соёл иргэншлийг бий болгосон юм. Чичен Итцагийн археологийн олдворуудаас харахад олон чухал барилга байгууламжуудад шатсан ул мөр ажиглагдаж байгаа ньуг төвийн сүйрэл нь маш догшин ширүүн эмэгнэлтэй байсныг илтгэж байна. Чичен Итцагийн тэргүүлэх байр сурь алдагдаж ирэх үед тус бүс нутагт Майяпан төв мандан гарч ирж халааг нь авсан юм. Чичэн Итцагийн дурсгалт газар Бабачаногийн гэр бүлийн хувийн эзэмшил газар ордог ч Мексикийн Антропологи, Түүх судлалын Үндэсний институтын хяналтан дор холбооны өмч хэлбэртэйгээр оршдог байна.
Чичен Ица* | |
---|---|
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
Кукульканы сүм, “Эль Кастилло” | |
Улс | ![]() |
Төрөл | Соёлын |
Шалгуур | i, ii, iii |
Дугаар | 483 |
Бүс** | Латин Америк ба Карибын бүс |
Бүртгэсэн түүх | |
Бүртгэсэн | 1988 (12-р чуулган) |
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |