Чечень
From Wikipedia, the free encyclopedia
Чечень, албан бичигт хэрэглэснээр Бүгд Найрамдах Чечень Улс (БНЧечУ; Орос: Чече́нская Респу́блика, Чечня́; чеч. Нохчийн Республика, Нохчийчоь) бол Оросын Холбооны Улсын холбооны махбод болсон нэгэн Бүгд Найрамдах Улс буюу харьяат орон юм.
Бүгд Найрамдах Чечень Улс | |
---|---|
Чеченская Республика | |
Бусад галиглал | |
• Чечень | Нохчийн Республика |
Şatlaqan İlli "Шатлакын дуулал"[1] | |
Улс | Орос |
Холбооны тойрог | [2] |
Эдийн засгийн бүс | Хойд Кавказын ЭЗБ[3] |
Нийслэл | Грозный |
Засаг захиргаа | |
• Биет | Парламент[4] |
• Тэргүүн[4] | Рамзан Кадыров[5] |
Газар нутаг | |
• Нийт | 16,165 км2 (6,241 бээр2) |
Хүн ам | |
• Нийт | 1,510,824
|
• Байр | 31-р байр |
• Хотын нутаг | 38.2% |
• Хөдөө | 61.8% |
Цагийн бүс | UTC+3 ([8]) |
ISO 3166 код | RU-CE |
Улсын дугаар | 95 |
OKTMO ID | 96000000 |
Албан ёсны хэл | Орос хэл;[9] Чечень хэл[10] |
Хойд Кавказын холбооны тойрог болон Хойд Кавказын эдийн засгийн бүст багтдаг.
Хойд Кавказад байрладаг. Уулархаг 17,300 км2 газар нутагтай. Каспийн тэнгисийн эргээс 100 км зайтай. Эргэн тойрондоо өрнөд талаараа Ингушет, Умард Осети, умард талаараа Ставрополийн хязгаар, дорнод талаараа Дагестан, өмнөд талаараа Гүрж улстай хиллэдэг.
2010 оны тооллогоорх хүн амын тоо - 1 сая 300 мянган хүнтэй[11]. Хүн амын 95% нь чечень ястан, 2% нь орос үндэстэн. Нийслэл нь 270 оршин суугчтай Грозный. Орны дотор орос хэл болон чечень хэл албан ёсных байна.
19-р зуунд Кавказын бусад газар орны нэгэн адил Оросын эзэнт гүрний бүрэлдэхүүнд орсон бөгөөд Зөвлөлтийн үед Зөвлөлт Холбоот Улсын доор Зөвлөлт Чечень-Ингуш орон гэж байв. 1991 онд ЗХУ задархад, Оросоос салан тусгаарлах, тусгаар тогтнолын төлөө тэмцэж Ичкерийн Бүгд Найрамдах Чечень Улс де-факто тусгаар тогтносон байсан. 2000 оноос өнөөгийн Оросын холбооны махбод Бүгд Найрамдах Чечень Улс болон зохион байгуулагджээ. Энэ хугацаанд нэг болон хоёрдугаар дайны хөлд нэрвэгдсэн. Өнөөгийн тэргүүн нь Рамзан Кадыров.