Цогтцэций сумМонгол улсын Өмнөговь аймгийн харъяат сум. Сумын төвөөс баруун урагш 15 км зайд Тавантолгой нүүрсний уурхай бий. Мөн Тавантолгой Төмөр замийн Цогтцэций өртөө дайрж өнгөрдөг юм

More information Үзүүлэлт ...
Саяхны арван жилийн зарим тоон өөрчлөлт[1]
Үзүүлэлт200020022004200620082010
Суурин хүн амын тоо2,1892,1722,1022,1212,2453,366
Малын тоо толгой82,02656,73049,07966,456102,07134,054
Close
Quick Facts Цогтцэций сум ᠴᠣᠭᠲᠤᠴᠡᠴᠡᠢᠰᠤᠮᠤ, Улс ...
Цогтцэций сум
ᠴᠣᠭᠲᠤᠴᠡᠴᠡᠢᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Өмнөговь аймаг
Газар нутаг
  Нийт7,246 км2 (2,798 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 9,149
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Close

Өмнөговь аймгийн Цогтцэций сум нь 1924 онд Шанхай уулын хошууны Сэвхүүл хэмээх газар үндэс сууриа тавьж, 1928 оноос одоогийн байрлаж байгаа Баруун суу хэмээх газар шинээр төвлөрч Цэций нэртэйгээр байгуулагджээ. 1934 оноос одоогийн нэрээр буюу Цогтцэций хэмээн нэрлэх болсон байна. 1927 онд Дэлгэрхангай уулын хошуу тасарч тэмээн хөсгөөр гэр орон, эд хогшил ачиж авчирч хошуу тамгын газар байгуулагдан сургууль, хоршоо, хүний бага эмчийн салбар, гар үйлдвэрийн артель бий болсон нь энэ сумын түүхэн онцлог билээ. Цогтцэций сум нь аймгийн төв Даланзадгадаас 100 км-т, Цогтовоо, Манлай, Баяновоо, Ханхонгор, Дундговь аймгийн Өлзийт сумдтай хил залгаа оршдог. Нийт 72,4 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Алтайн нурууны төгсгөл Их шанхай, Цэций зэрэг нутгийн цэнхэр уулс, ургамал ногоо жигдэрсэн тэнүүн шаргал тал хосолсон сайхан газар нутагтай. Коксжих чанар арвин, арвин их нөөцөөрөө дэлхийд гайхагддаг улс орны эдийн засагт чухал нөлөө бүхий “Таван толгой” чулуу нүүрсний ил уурхай Цогтцэций сумын төвөөс 15 км-т оршдог. Мухар Гашууны чанар сайтай хужир, шохойн чулуу, шороон будаг, гөлтгөнө, манах чулуу зэрэг ховор нөөцтэй.[2]

Засаг захиргааны анхан шатны нэгж болсон Сийрст, Билгэх, Цагаан Овоо, Өгөөмөр гэсэн  4 багтай. Сумын хэмжээнд 13 төсөвт байгууллага, 3 том уурхай үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сумын нийт хүн ам 7100, өрхийн тоо 2352 байгаагаас малчин өрх 264 байна. 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 100,660 толгой  мал тооллууллаа.

Сумын нутаг дэвсгэрт дэлхийн улаан номд бүртгэгдсэн дархан цаазтай аргаль янгир, хар сүүлт зээрээс гадна үнэг ,хярс, туулай болон олон төрлийн жигүүртэн шувууд бий.

Булаг шанд уул толгод говь хөндий хосолсон байгалийн эрдэнэс баялгаар баян,Монгол улсын баатар эмэгтэй Түвдэнгийн Бороор овоглосон өлгий нутаг, Гэсэр Гэлэнгийн домогт хурдан удмын адуу, нутгийн түүхтэй холбоотой уртын дуунууд уянгат гийнгоогоороо алдартай нутаг билээ.

Энэ нутагтай холбогдсон хүн

  • Түвдэнгийн Бор — БНМАУ-ын баатар
  • Улсын аварга малчин О.Гимбэл
  • Улсын сайн малчин Р.Баатар
  • Улсын аварга малчин Ц.Наранцэцэг
  • Гавъяат нэгдэлчин Р.Даваахүү
  • Залуу аварга малчин С.Дүүхүүхэн
  • Залуу аварга малчин Х.Цэцэгдэлгэр
  • МУ-ын УГЗ Ш.Аюуш
  • МУ-ын гавъяат жүжигчин Ч.Дүндгээ
  • Шилдэг улс төрч Д.Идэвхтэн
  • Улсын их хурлын гишүүн Д.Батэрдэнэ
  • Элчин сайд Т.Гэндэн, Ч.Батжаргал,
  • эрдэмтэн Л.Халтай, Д.Оргил, Ү.Цогттуяа, Д.Адъяа, Б.Балжинням, Д.Хүү, О.Ганбат,
  • Доктор Т.Ганцэцэг
  • АБТА,БСТА спортын мастер, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт ахмад багш Б.Авир

Эх сурвалж

Цахим холбоос

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.