Хөх толбо
From Wikipedia, the free encyclopedia
Хөх толбо (Англи: Mongolian spot) буюу Монгол толбо нь зүүн Азийн хүн амын дунд элбэг бөгөөд зарим орны хүн амын 90-95% д тохиолдох бөгөөд мөн Зүүн Африк, Америкийн Индианчуудад элбэг тохиолддог энэхүү тэмдгийг 3 ангилдаг:
- Жирийн хөх толбо нь голдуу өгзөг, ууц нуруун дээр байдаг бөгөөд 10 жилийн дотор арилдаг
- Гүн хөх толбо нь гар орчим байдаг бөгөөд залуу нас хүртэл байж болно
- Хөнгөн толбо нь бусад газар байрладаг бөгөөд хэдхэн жилийн дотор арилдаг юм.