Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (Англи: IAAF World Championships in Athletics) нь сондгой тоотой жилүүдэд зохиогддог, хөнгөн атлетикийн дэлхийн хамгийн том тэмцээн юм.
1980 оны Москвагийн олимпийг барууны орнууд бойкотлосноос үүдээд ийм тэмцээн явуулахаар болж, анхных нь 1983 онд Хельсинкид болжээ. Эхэндээ 4 жил тутам зохиогддог байсан тус тэмцээн 1991 онд Токиод болсноос хойш 2 жил тутам явагддаг болсон.
Тэмцээнүүд
Дугаар | Зохиогдсон огноо | Улс | Хот | Цэнгэлдэх хүрээлэн | Оролцсон улс орнуудын тоо | Тамирчдын тоо |
---|---|---|---|---|---|---|
1 | 1983 оны 8 сарын 7 - 14 | Финланд | Хельсинки | Хельсинкийн олимпын цэнгэлдэх хүрээлэн | 183 | --- |
2 | 1987 оны 8 сарын 28 - 9 сарын 6 | Итали | Ром | Ромын олимпын цэнгэлдэх хүрээлэн | 157 | 1741 |
3 | 1991 оны 8 сарын 23 - 9 сарын 1 | Япон | Токио | Улсын цэнгэлдэх хүрээлэн | 164 | 1517 |
4 | 1993 оны 8 сарын 13 - 22 | Герман | Штуттгарт | Готтлиб-Даймлер цэнгэлдэх хүрээлэн | 187 | 1689 |
5 | 1995 оны 8 сарын 5 - 13 | Швед | Гётеборг | Уллеви цэнгэлдэх хүрээлэн | 191 | 1804 |
6 | 1997 оны 8 сарын 1 - 10 | Грек | Афин | Афины олимпын цэнгэлдэх хүрээлэн | 198 | 2266 |
7 | 1999 оны 8 сарын 20 - 29 | Испани | Севилья | Эстадио Олимпико де Севилья | 202 | 1944 |
8 | 2001 оны 8 сарын 3 - 12 | Канад | Эдмонтон | Хамтын нөхөрлөлийн стадион | 189 | 1766 |
9 | 2003 оны 8 сарын 23 - 31 | Франц | Парис | Стад де Франс | 198 | 2008 |
10 | 2005 оны 8 сарын 6 - 14 | Финланд | Хельсинки | Хельсинкийн олимпын цэнгэлдэх хүрээлэн | 196 | 1800 |
11 | 2007 оны 8 сарын 25 - 9 сарын 2 | Япон | Осака | Нагаи цэнгэлдэх хүрээлэн | 203 | 1981 |
12 | 2009оны 8 сарын 15 - 23 | Герман | Берлин | Берлиний олимпын цэнгэлдэх хүрээлэн | ||
13 | 2011 оны 8 сарын 27 - 9 сарын 4 | Өмнөд Солонгос | Тэгү | Тэгү дэлхийн цомын цэнгэлдэх хүрээлэн | ||
14 | 2013 оны 8 сарын 10 - 18 | Орос | Москва | Лужники цэнгэлдэх хүрээлэн |
※Огноог орон нутгийн цагаар тэмдэглэв
Оролцох эрхийн норматив
Тус тэмцээний төрөл тус бүрт A ба B хоёр янзын норматив буюу болзол тогтоодог.
A болзлыг хангасан 3 хүртэлх тамирчнаа нэг улс тэмцээнд оролцуулах эрхтэй (Марафон бол 5). Харин A болзлыг хангасан тамирчин нэг ч байхгүй бол B болзлыг хангасан 1 тамирчин оролцож болно.
Мөн зохион байгуулагч орны хувьд болзол хангасан тамирчин байхгүй байсан ч бүх төрөлд тамирчнаа оролцуулах эрхтэйгээс гадна A болзлыг 1-2 тамирчин биелүүлсэн байсан ч B болзлыг биелүүлсэн 1 тамирчин тэмцээнд оролцох эрхтэй.
Монгол улс ба хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Хөнгөн атлетикийн бусад томоохон тэмцээнүүд
- Зуны олимп
- Хөнгөн атлетикийн танхимын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Цахим холбоос
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.