Хөвсгөл нуур
From Wikipedia, the free encyclopedia
Хөвсгөл нуур буюу Хөвсгөл далай нь Монгол улсын хойд хэсэгт Хөвсгөл аймагт далайн түвшнээс 1645 метр өндөрт оршдог цэнгэг устай нуур. Энэ нуур нь Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл нуур нь дэлхийн арван долоон эртний нуурын нэг юм. 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзлэхүүн 381 км³ байдаг нь дэлхийн цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ.
- Энэ нуурыг адилхан оноосон нэртэй Хөвсгөл аймаг, Хөвсгөл сум хоёроос ялган таниарай.
Хөвсгөл нуур | |
---|---|
Хиймэл дагуулаас авсан зураг | |
Байршил | Хөвсгөл аймаг, Монгол улс |
Солбицол | 51°06′N 100°30′E |
Онцлог | Хавцлын нуур |
Нуураас гарах | Эгийн гол |
Ус цуглуулах талбай | 5300 км²[1] |
Ай савд багтдаг орон | Монгол Улс Монгол Улс |
Урт | 136 км |
Өргөн | 36.5 км |
Талбай | 2760 км² |
Дундаж гүн | 138 м |
Хамгийн гүн цэг | 267 м |
Усны хэмжээ | 380.7 км³ |
Хөвөөний түвшин | 1,645 м |
Хөлдөх хугацаа | 12 сар - 5 сар |
Нуурын арал | Модон хүй, Хадан хүй, Далайн хүй (Хамгийн том арал), Бага хүй |
Эргийн суурин | Хатгал, Ханх |
Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Явсаар нийт 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Энэ хоёр нуурын хоорондын шууд зай нь ердөө 200 км.
Хөвсгөл нуурын хамгийн гүн хэсэгтээ 262 метр, урт нь 136 км, хамгийн өргөн хэсэг нь 36,5 км ажээ.
Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар Сибирийн тайга, Төв Азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаарна. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Турт гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан тээвэр хийгддэг. Хөвсгөл нуурын эргэн тойрон фосфоритоор баялаг. Уг нуур нь Монгол улсын аялал жуулчлалын гол чиглэлийн нэг юм.