Хятадын хотын жагсаалт
From Wikipedia, the free encyclopedia
Хятад улсын засаг захиргааны хуваарьт аливаа хотыг гурван зэрэг болгон ангилжээ. Нийт 657 хот байна.
- Дээд зэрэгт: Тусгай захиргаат дөрвөн хот (Бээжин, Тяньжинь, Чунчин, Шанхай), онцгой захиргаат хоёр орон (Макао, Хонконг),
- Дунд зэрэгт: Аймгийн түвшний хот — одоогоор 291 хот (үүнээс 15 нь мужийн дараах түвшний хот),
- Доод зэрэгт: Хошууны түвшний хот — бүгд 360 (үүнээс 10 нь аймгийн дараах түвшний хот).
Харин хотын зэрэг аваагүй суурин газрыг хоёр ангилж байна:
- Балгас (сумын түвшний нэгж)
- Гацаа (гацааны түвшний нэгж)