Хэрэглэгч:Tsogo3/Ноорог/Үндсэн өгүүллэгээс/Хүн
From Wikipedia, the free encyclopedia
Хүн гэдэг нь Сүүн тэжээлтний анги, Приматын баг, Гоминидын овогт багтах Хомо сапиенс (Латин: "ухаант хүн") зүйлийн амьтан юм [1][2]. Дэлхий дээр оршин буй бусад амьд организмтай харьцуулахад хүн нь маш өндөр хөгжсөн тархитай бөгөөд ярих, сэтгэх, өөрийгөө шинжих чадвартай болно. Сэтгэлгээний энэхүү чадвар, хойд хөл дээрээ явдаг, биеийн босоо хөгжилтэй хослон хүн нь бусад зүйл амьтдаас илүүтэйгээр урд мөчөө ашиглан төрөл бүрийн багаж хийх, хэрэглэх боломжтой байна. ДНХ-гийн судалгаагаар орчин үеийн хүн нь ойролцоогоор 200,000 жилийн өмнө Африк тивд үүссэн[3], улмаар бусад тивүүд рүү нүүн тархсан байна. 2007 оны байдлаар Дэлхийн хүн ам 6.6 тэрбумаас даваад байна[4].
Quick Facts Хүн Оршин байсан хугацаа: Плейстоцен - Одоо хүртэл, Биологийн ангилал ...
Хүн Оршин байсан хугацаа: Плейстоцен - Одоо хүртэл | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() Пионер 10 ба Пионер 11 сансрын хөлөг дээр зурагдсан хүнийн зураг | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Homo sapiens sapiens Карл Линней, 1758 | ||||||||||||||||
Close