Хэрэглэгч:Bilguun.alt/Ноорог/Генетик
From Wikipedia, the free encyclopedia
Загвар:Otheruses4 Загвар:Seeintro
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c2/ADN_static.png/320px-ADN_static.png)
Генетик бол амьд организмуудын хэлбэр болон удамшилыг судалдаг шинжлэх ухаан юм.[1][2] Балар эртний үеээс сонгон үржүүлэх аргаар ургамал болон амьтаныг сайжруулах зорилгоор онцлог шинж чанарын удамшилын талаарх мэдлэг далдуур хуримтлагдсаар ирсэн юм. Гэхдээ удамшилын механизмыг олж таних зорилготой орчин үеийн генетикийн шинжлэх ухаан нь 1800-аад оны дунд үед амьдарч байсан Грегор Менделийн хийсэн ажилаас улбаалдаг.[3] Хэдий тэрээр удамшилын зүй тогтолын физик суурь тулгуурыг мэддэгүй байсан ч Мендел удамшилын тулгуур нь тодорхой шинж чанар хоорондоо хамааралгүй замаар удамших дискрет процесс болохыг ажигласан байна. Удамшилын эдгээр тулгуур нэгжүүдийг өнөө үед гени гэж нэрлэдэг.
1900-аад оны эхэн үед Менделийн хийсэн ажиглалтуудыг дахин туршиж нээсний дараа 1910-аад оны үеээр эхэлсэн судалгааны үр дүнд анх удаа удамшилын тухай физик ойлголтыг гаргаж ирсэн. Том эслэг бүтэц болох хромосом гэгчийн дагуу шулуун байрласан гениүд байдаг тухай ойлголт юм. 1950-аад он гэхэд хромосомын цөм нь ДНХ гэж нэрлэгдэх болсон урт молекул байдаг болон гениүд нь энэхүү молекулын дотор шугаман хэсэг байдлаар оршдог болохыг ойлгосон. ДНХ-ийн нэг хэлхээ нь дөрвөн төрлийн нуклеотидоос бүрдсэн гинжин бүтэцтэй бөгөөд удамшилын мэдээлэл нь эдгээр нуклеотидуудын дараалалд агуулагддаг. 1953 онд Ватсон, Вилкинс, Крик нар ДНХ-ийн гурван хэмжээст бүтэц нь хос хэлхээ бүхий спираль бөгөөд хэлхээ тус бүр дээрх нуклеотидууд нь хос хосоороо холбогдон оршдогийг гаргасан байна. Хэлхээ бүр нь шинээр хам хэлхээ үүсгэх нийлэгжилтэнд зориулж загвар болж өгдөг бөгөөд мэдээлэлийг өвлүүлэх физик механизм нь болдог.
ДНХ дэхь нуклеотидын дараалал нь протейнуудыг үүсгэдэг амин хүчлийн тусгай дараалалыг бий болгоход ашиглагддаг. Үүнийг "генетик код" гэдэг. Протейн дахь энэ амин хүчлийн дараалал нь гурван хэмжээст бүтцэд хэрхэн эвхэгдэн хувирах ыг зохицуулдаг бөгөөд энэ бүтэц нь эргээд протейны ажиллагааг хариуцдаг. Протейн нь эсийн дотоод дахь бараг бүх л ажиллагааг хариуцдаг. ДНХ-ийн дараалалд гарсан өөрчлөлт нь протейны бүтэц болон ажиллагааг өөрчлөж чадах бөгөөд энэ нь улмаар эсийн хувьд болон тухайн бүхэл организмын хувьд томоохон өөрчлөлтийг бий болгож болно.
Генетик нь хэдий организмын зан төлөв болон шинж чанарыг тодорхойлоход гол үүрэгтэй оролцдог ч энэ нь мөн организмын хүрээлэн буй орчинтойгоо харилцсаны үр дүнд бий болох үр дагаварын харилцан үйлчлэлийг судалдаг. Жишээлбэл гени нь хүний өндөрийг тодорхойлоход гол үүрэгтэй байдаг бол мөн тэр хүний хүүхэд ахуй насанд учирсан эрүүл мэндийн нөхцөл, хир шим тэжээл авсан зэрэг нь үүнд ихээр нөлөөлдөг.