From Wikipedia, the free encyclopedia
Хулгар гуйванга (Asio flammeus) нь Strigidae овгийн нэг зүйл шар шувуу юм. Тэд Asio төрөл бөгөөд хөхтөн амьтдын чихтэй төстэй туг өдтэй байдаг. Энэхүү туг өд нь ил харагдах зүйл байхад далд зүйл бас бий. Хулгар гуйвангын чихний туг өд нь маш богино тул бараг харагддаггүй.
Энэхүү шар шувуу нь дундаж хэмжээний, 34-43 см, 206-475 гр жинтэй, том нүд, толгой, богино хүзүү, өргөн далавчтай. Хошуу нь богино, махир, бахим бөгөөд хар өнгөтэй юм. Далавчаа дэлгэхэд 85-103 см урт байна. Эмэгчин нь биеэр арай том байдаг.
Хулгар гуйванга нь Антарктид болон Австралиас бусад бүх тивд хамгийн өргөн тархан амьдардаг шувуу юм. Хойд зүгт амьдрах хэсэг нь өвлийн улиралд өмнө зүгт нүүдэллэдэг.
Одоогоор мэдэгдээд буй 10 дэд зүйл бий. Эдгээр нь:
Тэд тундр, саванна, тал, нуга хөндийд газар үүрлэдэг байна. Өвс, ургамал, өд зэргээр халхлан далдалсан байх аж. Голдуу 4-7 өндөг гаргах ба хэрэв оготно зэрэг идэш тэжээл элбэг үед арав гаруй өндөг гаргадаг байна. Эмэгчин нь 21-37 хоног өндгөө даран ангаахай гарж, 28 хоноод бие даан амьдарна. Нэг нас хүрээд үржлийн нас бие гүйцдэг ажээ. Хойд зүгт 3-6 сарын хооронд нийлэх ба нэг хостойгоо амьдардаг байна.
Хулгар гуйванга голдуу шөнөөр ан хийх ч, өдрийн цагт ч идэвхтэй байна. Гол идэш тэжээл нь оготно зэрэг мэрэгч бөгөөд мөн бусад жижиг хөхтөн, шувуу, томхон шавьжаар хооллоно.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.