Хулан
тоо толгой From Wikipedia, the free encyclopedia
тоо толгой From Wikipedia, the free encyclopedia
Хулан (Equus hemionus) Адууныхан (Equidae) овгийн Equus төрөлд хамаарах том хөхтөн. Сири, Иран, Пакистан, Энэтхэг, Израил, Төвөд, Монголын элсэн цөл, говиор нутагладаг.
Хулан | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хулан | ||||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||||
Equus hemionus (Питер Саймон Паллас, 1775) | ||||||||||||||||||
Бусад бэлчээрийн амьтны нэгэн адил авлуулуулах, амьдрах орчин алдагдсан зэргийн улмаас тархац нь ихээхэн хумигдсан бөгөөд зургаан дэд зүйлээс нэг нь устсан, хоёр нь устах аюултай байна. Түвдийн киангийг (E. kiang) урьд нь хулангийн E. hemionus kiang хэмээх дэд зүйл гэж үздэг байсан боловч сүүлийн үеийн судалгаагаар энэ тусдаа зүйл болох нь тогтоогдож байна.
Хулан биеэр илжигнээс арай том, 500 орчим кг жинтэй, 2.1 метр урт, адуутай илүү төстэй. Адууг бодвол богино хөлтэй, өнгө нь улирлаа даган өөрчлөгддөг. Зун нь улаавтар хүрэн, өвөл нь шаравтар хүрэн болдог. Нурууны дунд хүртлээ хар судалтай. Ер сургах боломжгүй. Эртний Шүмэрт МЭӨ 2600 оны үед тэргэнд хөллөж байсан, МЭӨ 2000 оны үед байлдааны хөнгөн тэрэгт ашиглаж байсан гэх баримт байдаг. Гэхдээ эдгээр нь гэрийн илжиг байсан байх гэж өдгөө үздэг. (Clutton-Brock, 1992)
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.