From Wikipedia, the free encyclopedia
Хотон ястан нь Увс нуурын баруун урд талаар нутагладаг. Хотончууд нь түрэг гаралтай монгол ястан юм. Исламын шашинтай ч тэдний шашны ёсонд Монголын буддын шашны нөлөө нэвтэрсэн байдаг. Тэд өөрсдийнхөө итгэл үнэмшлийг өөр шашин хэмээн тодорхойлдог ба өөрсдийгөө мусульман бус мусурман хэмээдэг. Хотон ястан голдуу Увс аймгийн Тариалан сум, Наранбулаг сум, Улаангом хотод голчлон суурьшжээ.[1] Анх Галдан Бошигт тэднийг Туркестан нутгаас 17-р зууны сүүлээр тариа тариулахаар авчиржээ. Тэдний Түрэг угсаатныг батлах цөөнгүй баримт байдаг ба тэд бирь еки, өш хэмээн тоолох нь өвөг дээдсээс нь одоог хүртэл уламжлагджээ. Антропологийн халуун цэгүүд нь уйгаруудтай ижил төстэй байдгийг харуулсан гэж тэмдэглэжээ. Хотончууд өмнө нь ярьж байсан Хотонон хэлийг Уйгурын аялгуу гэж үздэг бөгөөд Карлук хэлүүдийн найрлагад багтдаг.[2][3] Мөн өөрсдийн ном уншдаг (лам) хүнийг молда гэдэг ба энэ нь Түрэг хэлтнүүд ийн хэлэлцдэг юм. Молда нар нас барсан хүний араас Яасын тоовуу хэмээх уншлага уншдаг нь Мусульманчуудын Куран судрын Ясын бүлгийг нас барагсдад уншдагаас үлджээ. Тэдний өвөг дээдэс мусульман байсан гэх нэг баримт нь Абдуллын 13 сакик гэдэг уншлага юм. Абдуллын 13 сакикт хангалттай мусульман итгэл үнэмшлийн тухай гардаг. Абдуллын гэдэг нь абдуллахын гэсэн үгнээс гаралтай ба Аллахын боол гэсэн үг юм. Мөн Ислам шашны гэрчлэлийн үг буюу Калимагийн хэсэг байдаг ба эл Мамаад урусалаа буюу Мухаммадун расулуллах буюу Мухаммед түүний элч (Аллахын) гэсэн үг юм.
Хотон нэрийг янз бүрээр тайлбарладаг. Үүнд- Хотон нь анх Дөрвөдийн ноёдын албат болж ирсэн учир эрчүүл нь гадагш гарахдаа хатан (эм) хүний хувцас өмсөн зүсээ буруулж явснаас тэгж нэрлэсэн гэх, бас анх 20 орчим эмэгтэйчүүд баригдаж ирсэн тул тэдний удам нь хатан (хотон)гэгдэх болсон гэдэг. Мөн хаад ноёдын гэрийг тойрон хот маягаар байрлан сууж байснаас тийм нэртэй болсон гэлцэнэ. Бас эрт үед хотон гэдэг нь "одон" гэсэн түрэг үгээс хувирч ирсэн бөгөөд Исламын сүмийн орой дээрх "нар сар"-ыг "сүлд од" хэмээх тул энэхүү агуулгаас болж Исламын шашныг шүтдэг хүмүүсийг хотон гэж нэрийджээ гэж зарим судлаачид тайлбарлажээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.