From Wikipedia, the free encyclopedia
Мухаммад Хосни Сайид Мубарак (Араб: محمد حسني سيد مبارك Muḥammad Ḥusnī Sayyid Mubārak; товчоор Хосни Мубарак; Араб: حسني مبارك; Ḥusnī Mubārak; 1928 оны 5 сарын 4-нд төрсөн, 2020 оны 2 сарын 25-нд Каирт нас нөгчсөн) нь Арабын Бүгд Найрамдах Египет Улсын 4 дэх ерөнхийлөгч юм. Тэрээр 1975 онд дэд ерөнхийлөгчөөр томилогдож, улмаар ерөнхийлөгч Анвар Эль-Садатыг алагдсаны дараа 1981 оны 10 сарын 14-нөөс ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байна. Мубарак нь Мухаммад Али Пашагаас хойш тус улсын төрийн эрхийг хамгийн удаан барьж буй удирдагч болж байгаа юм. Мубарак улс төрд орохоосоо өмнө Египетийн Нисэх Хүчинд офицер байсан бөгөөд 1972 - 1975 онд командлагч нь байв.
Мохамед Хосни Сайид Мубарак محمد حسني سيد مبارك | |
---|---|
Египетийн 4 дэх ерөнхийлөгч | |
Албан тушаал хашсан 1981 оны 10 сарын 14 – 2011 оны 2 сарын 11 | |
Ерөнхий Сайд | Ахмад Фуад Мохьеддин Камал Хассан Али Али Махмуд Лутфи Атеф Мухаммад Нагуйб Седки Камал Ганзури Атеф Эбейд Ахмед Назиф Ахмед Шафик |
Vice President | Омар Сулейман |
Өмнөх | Суфи Абу Талеб (Үүрэг гүйцэтгэгч) |
Дараах | Мохамед Хуссейн Тантави (Үүрэг гүйцэтгэгч) |
Египетийн дэд ерөнхийлөгч | |
Албан тушаал хашсан 1975 оны 4 сарын 16 – 1981 оны 10 сарын 14 | |
Ерөнхийлөгч | Анвар Эль-Садат |
Өмнөх | Хуссейн эль-Шафей |
Дараах | Омар Сулейман 1981 оны 10 сарын 14-нөөс 2011 оны 1 сарын 29 хүртэл тус албан тушаал эзгүй байв |
Египетийн ерөнхий сайд | |
Албан тушаал хашсан 1981 оны 10 сарын 7 – 1982 оны 1 сарын 2 | |
Ерөнхийлөгч | Суфи Абу Талеб (Үүрэг гүйцэтгэгч) |
Өмнөх | Анвар Эль-Садат |
Дараах | Ахмад Фуад Мохьеддин |
Эвсэлд Үл Нэгдэх Хөдөлгөөний ЕНБД | |
Албан тушаал хашсан 2009 оны 7 сарын 16 – 2011 оны 2 сарын 11 | |
Өмнөх | Рауль Кастро |
Дараах | Мохамед Хуссейн Тантави (Үүрэг гүйцэтгэгч) |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1928 оны 5 сарын 4 Египет, Кафр-Эль Месельха, |
Нас барсан | 2020 оны 2 сарын 25 |
Улс төрийн нам | Үндэсний Ардчилсан Нам |
Эхнэр, Нөхөр | Сузанне Сабет |
Хүүхэд | Алаа Мубарак Гамал Мубарак |
Гарын үсэг | |
2011 оны 1 сарын 25-нд эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөн түүнийг албан тушаалаасаа огцрох шаардлага тавьж байлаа[1]. 2011 оны 2 сарын 1-нд Мубарак мөн оны 9-р сард болох 2011 оны Египетийн ерөнхийлөгчийн сонгууль]]д оролцохгүй гэж мэдэгдсэн[2]. Улмаар 2 сарын 5-нд Мубаракийг оролцуулаад, эрх баригч Үндэсний Ардчилсан Намын удирдах албан тушаалтнууд нам дахь албан тушаалаа шилжүүлэхээр болсон тухай Египетийн төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ[3]. Эсэргүүцлийн хөдөлгөөнийг Гүүгл компанийн ажилтан, Египетийн иргэн Ваел Гоним Фэйсбүүк ашиглан удирдан зохион байгуулсан байна.
Энэ бүхний эцэст, 2011 оны 2 сарын 11-нд дэд ерөнхийлөгч Омар Сулейман Мубарак огцрох болсныг зарлаж, засгийн эрхийг Зэвсэгт хүчний дээд зөвлөлд шилжүүлснээр 18 өдөр үргэлжилсэн эсэргүүцлийн хөдөлгөөн түүний 30 жил үргэлжилсэн засаглалыг түлхэн унагасан билээ[4][5].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.