Хорт утааны баг
From Wikipedia, the free encyclopedia
Хорт утааны баг нь хүний амьсгалын замын эрхтэнг хорт утаа, химийн хортой ууршилт, тоосноос хамгаалах үндсэн зориулалттайгаар цэрэг ба энгийн хэрэглээний хэрэгсэл юм. Энэ баг нь нэг удаагийн хэрэглээний болон олон удаагийн хэрэглээний зориулалттайгаар хийгддэг. Энэ багны агаар шүүж цэвэршүүлэх ба бэлэн агаарын хангамжтай гэсэн үндсэн 2 төрөл байдаг. Анх I-р зуунд эртний Ромын уурхайнуудад малын дотор эрхтний хальсаар хийсэн агаар шүүх анхны оролдлогууд түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. 1700-1800 онуудад Европын дайн байлдааны нөхцөлд цэргүүдийг хамгаалах зорилгоор битүү даавуугаар нүүрийг нь битүүлж нүд харах зай үлдээж агаар шүүж цэвэршүүлэх хийцүүд ашиглагдаж байжээ. Дэлхийн 1-р дайнд Германууд анх химийн зэвсэг хэрэглэж эсрэг талынхнаа дайрсан нь хорт утааны багыг технологийн шинэ шатанд хүртэл хөгжүүлэх түлхэц болжээ.