From Wikipedia, the free encyclopedia
Хорватын Бүгд Найрамдах Улс (хор. Republika Hrvatska) буюу Хорват нь Зүүн Европын Балканы хойгт орших Бүгд Найрамдах Улс юм. Баруун талаараа Словени, хойд талаараа Унгар, зүүн талаараа Босни ба Херцеговин, Серби улсуудтай хиллэнэ. Өмнө талд нь Адриатын тэнгис орших бөгөөд Дубровник нь зүүн талаараа Монтенегротой хиллэдэг. Нийслэл нь Загреб.
Бүгд Найрамдах Хорват Улс | |
---|---|
Төрийн дуулал: "Lijepa naša domovino" ("Манай сайхан орон") | |
Нийслэл ба томоохон хот | Загреб 45°48′N 16°0′E |
Албан ёсны хэл | Хорват хэл[lower-alpha 2] |
Бичгийн систем | Латин[lower-alpha 3] |
Угсаатны бүлгүүд (2021) |
|
Шашин (2021) |
|
Ард түмний нэршил |
|
Төр засаг | Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Зоран Миланович |
• Ерөнхий Сайд | Андрей Пленкович |
• Парламентын дарга | Гордан Яндрокович |
Хууль тогтоох байгууллага | Хурал |
Түүх | |
• Гүнлиг | 7-р зуун |
• Хаант улс | 925 |
• Унгар-Хорватын холбоо | 1102 |
• Хабсбургийн эзэнт гүрэнд нэгдэв | 1 сарын 1, 1527 |
• Австри-Унгараас тусгаар тогтнов | 10 сарын 29, 1918 |
• Югославын байгуулалт | 12 сарын 4, 1918 |
• Тусгаар тогтнол | 6 сарын 25, 1991[5] |
22 May 1992 | |
• Эрдутын гэрээн | 11 сарын 12, 1995 |
4 сарын 1, 2009 | |
7 сарын 1, 2013 | |
Газар нутаг | |
• Нийт | 56,594 км2 (124) |
• Усны эзлэх талбай (%) | 1.09 |
Хүн ам | |
• 2021 тооллого | 3,871,833[6] (128) |
• Нягтаршил | 68.4/км2 (152) |
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $163 тэрбум[7] (77) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $42,530[7] (45) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $78 тэрбум[7] (77) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $20,537[7] (49) |
ОТББИ (2020) | 28.3[8] бага |
ХХИ (2021) | ▲ 0.858[9] маш өндөр · 40 |
Мөнгөний нэгж | Евро (€) (EUR) |
Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+2 (ТЕЗЦ) |
Огнооны формат | өө. сс. жжжж. (МЭ) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +385 |
Домэйн нэр |
|
1991 онд Югославын бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтнолоо зарласан улс юм.
7-р зуунд хорватууд одоогийн нутагтаа суурьшжээ. Тэр үеэс 2 гүнлиг оршин тогтнож байсан юм. 9-р зуунд хойд, баруун талаасаа Франк, өмнө, зүүн талаараа Византын довтолгоонд өртөх болсон бөгөөд Их Карлын аян дайнаар нэг хэсэг Франкийн эзэнт гүрний бүрэлдэхүүнд орж, католик шашинг хүлээн авсан байна. Тус улсын анхны хаан Томислав I Хорватыг нэгтгэж, хаант улс болгосон юм. Хорватын хаант улс нь 2 зууны турш тусгаар тогтнолоо хадгалан оршин тогтнож, Петар Крешимир IV, Звонимир хаадын үед хөгжил цэцэглэлтийн оргилдоо хүрч байжээ.
1102 онд Хорват, Далматийн хаан ширээнд Унгарын хаан Ласло I заларч, Хорват нь Унгарын холбоонд нэгдэв.
1526 онд Хорватын парламент Хабсбургийн удмын Фердинандыг хаан ширээнд өргөмжилсөн. Харин Адриатын тэнгисийн эрэгт орших Далмати нь 10-р зууны сүүлээс Венецийн бүгд найрамдах улсын харьяанд байж, 1815 онд Венийн хэлэлцээрээр Австрийн Хаант Улсад нэгтгэгдсэн байна.
1918 онд дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсан Австри-Унгарын эзэнт улс унахад бүрэлдэхүүнээс нь гарсан Хорват өмнөд Славын үндэстнүүдийн холбоо байгуулах гэсэн Сербийн Хант Улсын саналыг хүлээн авч Серби-Хорват-Словенийн хаант улс байгуулагдсан бөгөөд 1929 онд улсынхаа нэрийг Югослав болгон өөрчилжээ. Гэвч төрийн эрхийг Сербүүд атгаж байгаад эгдүүцсэн Хорватууд тэмцсээр 1939 онд автономит эрхтэй болсон байна. Гэхдээ үүнд ханалгүй, Анте Павеличаар удирдуулсан үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллага болох Усташи байгуулагдаж, 1941 онд Нацист Герман тус улсад халдан ороход тэдний талд орж, Хорват, Далмати, Славони, мөн Войводина, Босни ба Херцеговины нэг хэсгийг багтаасан Хорватын тусгаар улс гэгчийг байгуулсан байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа социалист дэглэмтэй болсон Югослав нь удирдагч Иосиф Броз Титогийн тэнцвэртэй удирдлагын үрээр хэлбэрээ хадгалж байсан ч түүнийг нас барсны дараа 1980-аад онд хорватуудын үндэсний үзэл эргэж сэргэв.
1990 онд Югослав улс олон намын системд шилжиж, анхны чөлөөт ардчилсан сонгууль явуулахад Хорватыг Югославаас тусгаарлах бодлого баримталдаг Степан Месичийн удирдсан нам Хорватын төрийн эрхэнд гарч, тусгаар тогтнох үйл явц эхлэв.
1991 оны 6 сарын 19-нд тусгаар тогтнох талаар бүх ард түмний санал хураалт явуулж, ард түмний 78% нь дэмжсэн тул 6 сарын 25-нд тусгаар тогтнолоо зарласан байна.
Хорватад сербичүүд олноор оршин суудаг тул Югославын тал Сербийн Краина автономит тойрог дахь сербичүүдээ хамгаалах нэрээр Хорватын нутагт халдаж, Хорватын тусгаар тогтнолын дайн эхэлсэн билээ. 1995 онд дайн тус улсын ялалтаар өндөрлөсөн байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.