Холбооны канцлер (Герман)
From Wikipedia, the free encyclopedia
Холбооны канцлер нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын засгийн газрын тэргүүн юм. Канцлер нь Холбооны сайдууд ба Xолбооны засгийн газрын улс төрийн бодлогыг тодорхойлон удирдана.
Xолбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны канцлер Bundeskanzler der Bundesrepublik Deutschland | |
Үндсэн хуулийн байгууллагын бэлгэдэл холбооны бүргэд | |
Одоо алба хашиж буй канцлер Олаф Шолц 2021 оны 12-р сарын 8-с хойш | |
Албан байр | Холбооны канцлерын ордон |
Албаны хугацаа | дөрвөн жил (улирч сонгогдох боломжид хугацаа байхгүй) |
Алба бий болсон | 1949 оны 5 сарын 24 |
Сүүлийн сонгууль | 2018 оны 3 сарын 14 |
Дараагийн сонгууль | 2021 онд |
Мэндлэлт | Ноён Холбооны канцлер буюу Хатагтай Холбооны канцлер (энгийн тохиолдолд) Exzellenz (олон улсын бичиг хэрэгт)[1] |
Орлогч | Дэд канцлер |
Цахим хуудас | www.bundeskanzlerin.de |
Холбооны канцлер нь хуулийн дагуу германы төрийн албан дахь улс төрийн хамгийн хүчтэй албан тушаалтан боловч төрд эзлэх зэрэг дэвийн хувьд Xолбооны ерөнхийлөгч болон Бундестагийн ерөнхийлөгчийн дараа гуравт ордог.[2]
Холбооны канцлерыг холбооны ерөнхийлөгч Бундестагд санал оруулах боловч түүний саналыг ямар нэгэн хэлэлцээр хийлгүй шууд сонгодог.[3] Бусад хууль тогтоох хүчний байгууллагын албатантай жишээлбэл холбооны ерөнхийлөгчтэй адил нэг л удаа улиран сонгогдож болно гэсэн ойлголт xолбооны канцлерын албанд байхгүй учраас хэдэн ч удаа улиран сонгогдох боломжтойгоороо бусад улсуудын засгийн газрын тэргүүнүүдээс ялгаатай юм.
Одооогийн холбооны канцлераар хатагтай Ангела Меркел дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж байна.