From Wikipedia, the free encyclopedia
Өмнөд Солонгос улсын солонгос киноны 2000-аад оны гол төлөөлөгчдийн нэг болсон жүжигчин Ха Жи́-вонь (солонгосоор 하지원, дуудлага нь [ха-жий үонь] → Ха Жи-үонь, англи латин үсгээр хэвшсэн нь Ha Ji Won, оросоор Ха Чжи/Джи Вон - үүнээс монголоор бас Ха Жи Вон гэнэ) 1978 оны 6 сарын 28-нд улсынхаа Өмнөд Чүнчон аймгийн Пурён хотын цэргийн ангийн эмнэлэгт Чонь Хэ-рим (전해림) нэртэйгээр төржээ. 18 настайдаа 1996 онд өсвөр насныхны талаарх олон ангит кинонд тоглож урлагт хөл тавьжээ. Ха Жи-вонь жүжигчин түүнээс хойш адал явдал, тулаан, инээдэм, хайр дурлал, спорт, аймшгийн гээд харьцангуй олон төрөлд авхаалж сорьж, эршүүд, сэргэлэн, цог жавхаатай, энхрийлмээр, тулаанч, дайчин хүүхний шинж байдлыг дүрслэн харуулдаг байв. Тэрээр «Нууц» (2003), «Таму» (2003), «Балид болсон явдал» (2004), «Хуан Жин И» (2006), «Нууц цэцэрлэг» (2010) зэрэг олон ангит кинонд тоглосноороо шагналын хур буулгаж, үзэгчдийн хайр талархлыг хүлээж чадсан. Мөн «Харилцуур утас» (2002), «Секс бол юу ч биш» (2003), «Ноён их занттай өнгөрүүлсэн зуун хоног» (2004), «Мангар» (2007), «Цүнами» (2009), «Үүрд хамт байгаач» (2009) зэрэг уран сайхны киноны гол дүрийн эмэгтэйг чадварлаг бүтээж чаджээ.
Ха Жи́-вонь | |
Танилцуулга | |
---|---|
Тайзны нэр | сол. 하지원 → Ха Жи-вонь |
Төрсөн нэр | сол. 전해림 → Чонь Хэ-рим |
Төрсөн өдөр | 1978 оны 6 сарын 28 |
Төрсөн газар | Өмнөд Солонгос улсын Өмнөд Чүнчон аймгийн Пурён хот |
Яс үндэс | Солонгос үндэстэн |
Улсын иргэн | Өмнөд Солонгос (БНСУ) |
Ажил үйл | жүжигчин, дуучин |
Танил үе | 1996 он - одоо |
Төгссөн нь | Таньгүг их сургууль (2010) |
Алдар цол | |
Ажил мэргэжлийн шан дэлгэрэнгүй жагсаалт → |
Он | Киноны нэр | Дүр | ||
---|---|---|---|---|
монгол | солонгос | англи | ||
2000 | 진실게임 | Truth Game | Да-хе | |
Хайч | 가위 | Nightmare | Ынь-жү | |
동감 | Ditto | Со Хёнь-жи | ||
2002 | Харилцуур утас | 폰 | Phone | Жи-вонь |
Секс бол юу ч биш | 색즉시공 | Sex Is Zero | И Ынь-хю | |
2003 | 역전에 산다 | Reversal of Fortune | Хань Жи-ён | |
2004 | Ноён их занттай өнгөрүүлсэн зуун хоног | 내사랑 싸가지 | 100 Days with Mr. Arrogant | Кан Ха-ён |
Санваартан | 신부수업 | Love, So Divine | Ян Бун-хи | |
2005 | 키다리 아저씨 | Daddy-Long-Legs | Ча Ён-ми | |
Мөрч | 형사 | Duelist | Нам-сүнь | |
2007 | Нэгдүгээр гудамжны гайхамшиг | 1번가의 기적 | Miracle on 1st Street | Мён-рань |
Секс бол юу ч биш 2 | 색즉시공 2 | Sex Is Zero 2 | нөхөрсөг (Ынь-хю) | |
2008 | Мангар | 바보 | BA:BO | Жи-ху |
Сүүлчийн бэлэг | 마지막 선물 | His Last Gift | нөхөрсөг (Хе-ён) | |
2009 | Цүнами | 해운대 | Tidal Wave | Кан Ёнь-хи |
Үүрд хамт байгаач | 내 사랑 내 곁에 | Closer to Heaven | И Жи-сү | |
2011 | 7-р цооног | 7광구 | Sector 7 | Ча Хэ-жүнь |
2012 | Нэг баг | 코리아 | As One | Хёнь Жон-хуа |
2013 | 조선미녀삼총사 | The Huntresses | Жинь-уг |
Он | Киноны нэр | Дүр | Цацсан телевиз | |||
---|---|---|---|---|---|---|
монгол | солонгос | англи | Анх удаа | Монголд | ||
1996 | Томчууд ойлгодоггүй | 신세대 보고서 어른들은 몰라요 | Adults Don't Know | оюутан | KBS | |
1998 | Лууны нулимс | 용의 눈물 | Dragon's Tears | На-инь | KBS | |
1999 | 위험한 자장가 | Dangerous Lullaby | Ён-ынь | KBS | ||
Сургууль 2 | 학교 2 | School 2 | Чан Сэ-жинь | KBS | ||
2000 | Нууц | 비밀 | Secret | И Жи-ынь | MBC | |
2001 | Амьдрах сайхан | 인생은 아름다워 | Life is Beautiful | Ю Хи-жон | KBS | |
2002 | 햇빛 사냥 | Sunshine Hunting | Пак Тэ-гён | KBS | ||
2003 | Таму | 다모 | Damo | Чэ-уг буюу Чан Жэ-хи |
MBC | Сансар |
2004 | Балид болсон явдал | 발리에서 생긴 일 | What Happened in Bali | И Сү-жон | SBS | МҮТВ |
2005 | Далаад оны загвар | 패션 70's | Fashion 70's | нэргүй | SBS | |
2006 | Хуан Жин И | 황진이 | Hwang Jini | Хуан Жинь-и | KBS | TV5 |
2010 | Нууц цэцэрлэг | 시크릿 가든 | Secret Garden | Киль Ла-им | SBS | TV5 |
2010 | Хааны хоёр зүрх | 더킹2Hearts | The King 2 Hearts | Ким Хан-а | MBC | Монгол |
Хэдэн онд | Аль шагналаас | Ямар шан | Ямар киногоор |
---|---|---|---|
2010 | SBS телевизийн ОАК-ны шагнал | Шалгарсан арван одын нэг | Нууц цэцэрлэг |
2010 | SBS телевизийн ОАК-ны шагнал | Нэтчдэд хамгаас таашаагдсан | Нууц цэцэрлэг |
2010 | SBS телевизийн ОАК-ны шагнал | Хён Биний хамтаар Шилдэг хос | Нууц цэцэрлэг |
2010 | 46-р удаагийн Пэксан урлагийн шагнал | Шилдэг эмэгтэй жүжигчин | Үүрд хамт байгаач |
2009 | 30-р удаагийн Хөх луу кино шагнал | Жилдэг эмэгтэй жүжигчин | Үүрд хамт байгаач |
2009 | 30-р удаагийн Хөх луу кино шагнал | Олонд хамгаас таашаагдсан | Үүрд хамт байгаач |
2008 | Ёрөнхий сайдын шагнал | Манлай уран бүтээлч | - |
2007 | Азийн загвар өмсөгчдийг шагнах наадам | Олны таашаалд нийцсэн | - |
2006 | KBS телевизийн ОАК-ны шагнал | Их шан (солонгосоор Тэсан) | Хуан Жин-и |
2006 | KBS телевизийн ОАК-ны шагнал | Чан Гын-сүгтэй Шилдэг хос | Хуан Жин-и |
2006 | KBS телевизийн ОАК-ны шагнал | Нэтчдийн таашаалд нийцсэн | Хуан Жин-и |
2005 | 26-р удаагийн Хөх луу кино шагнал | Олны таашаалд нийцсэн | англиар Duelist |
2004 | SBS телевизийн ОАК-ны шагнал | Эмэгтэй гарамгай жүжиглэлт | Балид болсон явдал |
2004 | SBS телевизийн ОАК-ны шагнал | Шалгармал арван одын нэг | Балид болсон явдал |
2004 | 39-р удаагийн Пэксан урлагийн шагнал | ОАК-ны шилдэг эмэгтэй жүжигчин | Балид болсон явдал |
2003 | MBC телевизийн ОАК-ны шагнал | Эмэгтэй гарамгай жүжиглэлт | Таму |
2003 | MBC телевизийн ОАК-ны шагнал | И Со-жинтэй Шилдэг хос | Таму |
2003 | MBC телевизийн ОАК-ны шагнал | Нэтчдийн таашаалд нийцсэн | Таму |
2003 | 39-р удаагийн Пэксан урлагийн шагнал | Олны таашаалд нийцсэн | Секс бол юу ч биш |
2002 | 3-р удаагийн Солонгосын дүрслэх урлагийн наадам | Гэрэлтсэн царай | Секс бол юу ч биш |
2001 | 36-р удаагийн Пэксан урлагийн шагнал | ОАК-ны шилдэг эмэгтэй жүжигчин | англиар Secret |
2000 | MBC телевизийн ОАК-ны шагнал | Шилдэг шинэ эмэгтэй жүжигчин | англиар Secret |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.