![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/20/Khar-Us-Nuur_Lake_ISS006-E-7827_cropped%252C_rotated.jpg/640px-Khar-Us-Nuur_Lake_ISS006-E-7827_cropped%252C_rotated.jpg&w=640&q=50)
Хар-Ус нуур
From Wikipedia, the free encyclopedia
Хар-Ус нуур нь баруун Монголын Их нууруудын хотгор дахь цэнгэг уст нуур. Тус нуур нь Монголд мянгаас дээш хавтгай километр талбайтай дөрвөн нуурын нэг юм. Эргэн тойрондоо Монгол Алтайн нуруугаар хүрээлэгдэнэ. Хар-Ус нуур нь ионы бүрэлдэхүүнээр гидрокарбонатын ус бүхий нуурын ангилалд багтдаг.
Хар-Ус нуур | |
---|---|
![]() | |
Хар-Ус нуур хөлдсөн байдал, баруун хэсэгт Хар нуурын хэсэг харагдаж байна (НАСА-гийн зураг, 2002 оны 12 сарын 13) | |
Байршил | Ховд, Монгол улс |
Солбицол | 48°02′N 92°17′E |
Онцлог | Цэнгэг |
Нуурт цутгах | Ховд гол, Буянт гол |
Нуураас гарах | Чоно Харайх гол (Хар нуур руу урсана) |
Ус цуглуулах талбай | 74,500 км² |
Ай савд багтдаг орон | Монгол Улс![]() |
Урт | 72.2 км |
Өргөн | 36.5 км |
Талбай | 1,486 км² |
Дундаж гүн | 2.1 м |
Хамгийн гүн цэг | 4.5 м |
Усны хэмжээ | 3.12 км³[1] |
Усны хадгалагдах хугацаа | 1.1 жил[1] |
Хөвөөний түвшин | 1,156.7 м |
Хөлдөх хугацаа | 11 сар - 4 сар |
Нуурын арал | Агваш арал |
Эргийн суурин | Дөргөн сумын төв |
Хар-Ус нуурын сав газрын гол мөрний усыг хүн ам, үйлдвэрийн усан хангамж, хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний ногооны усалгаанд хэрэглэснээс үүдэн нуурын усны балансын орлогын хэсэг жилд дунджаар 0.12 км³-р багассанаар нуурын усны тэнцвэрийн түвшин 9 см-р доошилж байгаа гэсэн дүгнэлтийг дээрх судлаачид тооцож гаргажээ.[2]
Тус нуурын ус цуглуулах талбайн дал орчим хувьд нь Ховд голын сав газарт хамаарна. Монгол Алтай нуруунаас эх авч урсах Ховд, Буянт гол жилд 2.2 км³ орчим ус нийлүүлэх бөгөөд илүүдэл усаа ууршуулахын хамт 40 км урт 50-75 км өргөн Чоно-Харайх голоор Хар-Ус нуурт өгдөг.
Монголын том нууруудын нэг Хар ус нуур нь 1153 ам километр талбайтай, 72 километр урт, 26 километр өргөн, дундаа аралтай, урд захаараа хулс, шагшуургатай нуур юм. Их нууруудын хотгорын бүлэг нууруудын дотор далайн төвшнөөс дээш 1157 метр өндөрт орших цэнгэг устай, урсгал нуур юм.