Хартолгой хөмрөг
From Wikipedia, the free encyclopedia
Хартолгой хөмрөг, Emberiza melanocephala, нь Хөмрөгийнхөн овгийн шувуу юм. Тэд зүүн өмнөд Европ, Иран хүртэл нутаглана. Нүүдлийн шувуу бөгөөд Энэтхэгт өвөлждөг.
Quick Facts Хартолгой хөмрөг, Ховордолтын зэрэглэл ...
Хартолгой хөмрөг | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Нас бие гүйцсэн эрэгчин | ||||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Emberiza melanocephala Scopoli, 1769 | ||||||||||||||||
Close
Хартолгой хөмрөг өвс бут ихтэй задгай газар, тариалангийн талбайн ойролцоо зэрэгт мод, эсвэл бутанд үүрээ засаж 4-6 өндөг гаргана. Ангаахайгаа тэжээх үед хорхой шавьж авлах ба бусад үед голдуу ургамлын үр иддэг.
Биеийн урт 17 см, Цагаанхүзүүт хөмрөгөөс биеэр том ба урт сүүлтэй. Үржлийн улиралд эрэгчин нь тод шар хэвэл, хүрэн нуруутай ба толгойн орой хэсэг нь хар байдаг.