From Wikipedia, the free encyclopedia
Хард рок (Англи: hard rock, үгчлэн "хүнд рок" эсвэл "хатуу рок") гэдэг нь рок хөгжмийн нэг урсгал бөгөөд 1960-аад оны дунд үеийн гараж, псайкеделик рок хөгжмийн урсгалаас гаралтай бөгөөд энгийн рок хөгжмийн хүнд хэлбэрийн нэг юм. Энэ хөгжим нь дисторт хэмээн нэрлэдэг маш их хэмжээний өнгө хувирган өөрчилсөн цахилгаан гитар, басс гитар, даралтат цахилгаан хөгжим, бөмбөр хэрэглэн тоглодог. Хард рокт блюзын нөлөө их байдаг. Хард рокт хамгийн их хэрэглэгддэг өнгө нь пентатоникын 5 даралт байдаг бөгөөд үүгээрээ блюзтэй илүү төстэй. Энгийн рокоос ялгаатай нь хард рокт "британийн блюзын" нөлөө илүү их байдаг.
Хард рок | |
Үүслийн үе: | 1960-аад он |
Гарал: | Америкийн Нэгдсэн Улс, Нэгдсэн Хаант Улс |
Хөгжмийн жанрыг тодотгох зэмсгүүд | |
Гитар • аргил гитар • бөмбөр • дуулалт | |
Дэд жанр | |
Глэм рок • прогрессив рок • хэви метал |
Хард рок гэдэг нэр томъёогоор маш олон тооны рок хөгжмийг тодорхойлж нэрлэдэг. Хүмүүс ихэвчлэн энгийн поп рок хөгжмөөс ялгаатай хөгжмийг хард рок гэж ойлгодог ч энэ нь буруу юм. Хамгийн ихээр андуурагддаг урсгал нь панк рок. Панк рок нь илүү хурдан темпо, илүү бага аялгуу, илүү олон барр аккорд ашигладгаараа бусад рокоос ялгагддаг.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.