Хамбург
From Wikipedia, the free encyclopedia
Энэ хуудас нь Германы хот тухай өгүүлнэ. Өөр утгыг, «Хамбург (салаа утга)»-с харна уу.
Хамбург (Доод Саксон: Hamborg), албан ёсоор Чөлөөт болон Ханзештадт Хамбург (Герман: Freie und Hansestadt Hamburg; Доод Саксон: Friee un Hansestadt Hamborg),[6] нь хот улс бөгөөд ХБНГУ-ын нэгэн муж улс юм. Хамбург нь 1,76 сая хүн амтай[7] энэ тоогоороо германдаа 2-т (Берлиний дараа), герман хэлтэй улсуудад 3-т мөн европын холбооны улсуудад 8-р байрт ордог юм. Хамбург нь нийт 7 дүүрэгт хуваагддагаас[8] гадна нийт таван сая хүн амтай Хамбург метропол нутгийн төв болж явдаг.[9]
Quick Facts Хамбург Hamborg (Доод Герман), Улс ...
Хамбург
Hamborg (Доод Герман) | |
---|---|
Чөлөөт болон Ханзештадт Хамбург | |
Улс | Герман |
Засаг захиргаа | |
• Биет | Хамбургийн Парламент |
• 1-р хотын дарга | Петер Ченчер (СДН) |
• 2-р хотын дарга | Катарина Фегебанк |
• Эрх баригч намууд | СДН / Ногоонууд |
• Бундесратын санал | 3 (69-өөс) |
• Бундестагын суудал | 16 (736-аас) |
Газар нутаг | |
• Хот | 755.22 км2 (291.59 бээр2) |
Хүн ам (2022-12-31)[1] | |
• Хот | 1,945,532 |
• Нягтрал | 2,600/км2 (6,700/бээр2) |
• Хотын нутаг | 2,484,800[2] |
• Бөөгнөрөл | 5,425,628 |
Иргэдийн нэршил | Герман: Hamburger (эр), Hamburgerin (эм) Хамбургчууд |
Цагийн бүс | UTC+1 (Төв (ТЕЦ)) |
• Зун (ЗЦ) | UTC+2 (Төв (ТЕЗЦ)) |
Шуудангийн код | 20001–21149, 22001–22769 |
Бүс нутгийн код | 040 |
ISO 3166 код | DE-HH |
Улсын дугаар |
|
ДНБ (нэрлэсэн) | €123 тэрбум (2019)[3] |
ДНБ нэг хүнд ноогдох | €67,000[4] (2019) |
ХХИ (2021) | 0.972[5] маш өндөр · 1-р байр |
Вэб сайт | hamburg.com |
Close
Хамбургийн усан боомт нь германдаа хамгийн томд орох ба дэлхийд эхний 20-д багтдаг том боомт юм. 1996 оноос хойш энд олон улсын далайн хэрэг шүүх газар байрлаж байна.
- Хамбургийн усан боомт
- Хамбургийн захиргааны ордон
- Михаелис сүм (Хамбург)
- Хуучны Ст. Николайн сүм (Хамбург)
- Хамбург хотын дуурийн театр
- Араатны хаан арслан дуут жүжгийн тоглолтын театр
- Кёлбрандын гүүр
- Ханзештадтын дээд шүүхийн байр
- Хамбург хотын төв галт тэрэгний буудал