Хаан
From Wikipedia, the free encyclopedia
Хаан (монгол хэл: ᠬᠠᠭᠠᠨ Khagan, Khaan; түрэг хэл: 𐰴𐰍𐰣 Kaɣan) нь түрэг, монгол болон зарим өөр хэлэнд эзэн хаан ба хаант улсыг (khaganate - эзэнт гүрэн) захирдаг хүний байр суурьтай тэнцэх эзэнт гүрний дээд зиндааны цол байв. Эмэгтэй хүнд дүйх нь Хатан (Khatun) болой.
Үүнийг бас Хаадын Хаантай (King of Kings) дүйх "Хангуудын Хан" ("Khan of Khans") гэж хөрвүүлж болох юм. Болгар хэлэнд цол нь Хан (Khan) гэгддэг болсон, орчин цагийн монгол хэлэнд g авиа нь бараг дуудагддаггүй болсон тул уг цол Хаан (Khaan) гэх болсон байхад орчин үеийн турк хэлний Kağan-д ğ нь бас дуудагддаггүй. Монголын эзэнт гүрэн хуваагдсанаас хойш Юань улс болон Умард Юань улсын эзэд хаан (Khagan) цолыг хэрэглэж байсан. Турк хэлэнд уг цолтой дүйх нь Kağan, Hakan, Kaan хэмээх Турк дахь нийтлэг турк нэрс болно.
Great Khan (өөрөөр Grand Khan) гэсэн барууны олонд түгсэн томъёолол нь нэн ялангуяа Монголын эзэнт гүрний тохиолдолд Yekhe Khagan-ы (Great Emperor буюу Их Хаан) орчуулга юм.