Фернандо Торрес
From Wikipedia, the free encyclopedia
Фернандо Хосе Торрес Санс (исп. Fernando José Torres Sanz, 1984 оны гуравдугаар сарын 20) нь Испанийн хөлбөмбөгчин бөгөөд Ла Лигийн Атлетико Мадрид клуб болон Испанийн шигшээ багийн довтлогчоор тоглодог байсан билээ.
Торрес Ливерпүүл багийн бүрэлдэхүүнд | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Фернандо Хосе Торрес Санс[1] | ||
Өндөр | 1.85 m (6 ft 1 in)[2] | ||
Байрлал | Довтлогч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Aтлетико де Мадрид | ||
Дугаар | 9 | ||
Өсвөрийн баг | |||
1995–2001 | Атлетико Мадрид | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
2001–2007 | Атлетико де Мадрид | 214 | (82) |
2007–2011 | Ливерпүүл | 102 | (65) |
2011–2014 | Челси | 14 | (1) |
2014-2015 | AC Milan | 0 | (0) |
2015- | Атлетико де Мадрид | 69 | (19) |
Шигшээ баг‡ | |||
2000 | Испанийн шигшээ баг (15-аас доош нас) | 1 | (0) |
2001 | Испанийн шигшээ баг (16-гаас доош нас) | 9 | (11) |
2001 | Испанийн шигшээ баг (17-гоос доош нас) | 4 | (1) |
2001 | Испанийн шигшээ баг (18-аас доош нас) | 1 | (1) |
2002 | Испанийн шигшээ баг (19-ээс доош нас) | 5 | (6) |
2002–2003 | Испанийн шигшээ баг (21-ээс доош нас) | 10 | (3) |
2003– | Испани | 101 | (31) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2011 оны 2 сарын 1. † Гараа (Гоол). |
Торрес Атлетико Мадрид клубээс гараагаа эхэлсэн ба Ла Лигт тус клубийн нэрийн өмнөөс 174 гараанд гарч 75 гоол оруулжээ. Сегунда (исп. Segunda Divisiуn) буюу хоёрдугаар лигт клубээ тоглож байх үед 40 тоглолтод оролцож, долоон гоол оруулж байв. 2007 онд Ливерпүүлд алба хаших болсон бөгөөд Ливерпүүлд Робби Фаулерын 1995-96 оны улиралд 20 гоол оруулж байснаас хойшхи амжилтыг анхныхаа улиралд давтсан төдийгүй лигт оруулсан гоолын тоогоо хамгийн хурдан буюу 2009 оны арванхоёрдугаар сард 50 болгосон нь анхдагч болсон түүхтэй.
Испанийн шигшээ багт 2003 онд Португалтай хийх тоглолтын өмнө дуудагдаж байлаа. Түүнээс хойш УЕФА Евро-2004, 2006 оны ДАШТ, УЕФА 2008 болон 2010 оны ДАШТ зэрэг томоохон тэмцээнүүдэд тоглосоор ирсэн билээ. УЕФА Евро-2004 тэмцээнд гоол оруулаагүй ч 2006 оны ДАШТ-д гурван гоол оруулсан юм. УЕФА Евро-2008 тэмцээнд хоёр гоол оруулсны нэгийг нь аваргын төлөөх Германы эсрэг тоглолтонд оруулж, 1-0 харьцаагаар багийнхныхаа хамт аваргалж байв. Тэр 2010 оны ДАШТ-д гоол оруулж чадаагүй ч Испанийн түүхэнд анх удаагаа Дэлхийн цомыг авчирсан баатруудын нэг болсон билээ.УЕФА Евро-2012 тэмцээнд хоёр гоол, нэг ассист өгч Алтан шаахай хүртсэж Спайны шигшээ баг түрүүлсэн юм.
Мөн тэрбээр Испаний шигшээн хамт 2012 оны УЕФА Европын аварга болсон ба дараа жил болох 2013 онд мөн л Испаний шигшээ багийн хамт Холбоодын цомд финалдсан ч баг нь Бразилын шигшээд 3:0 харьцаатайгаар хожигдсон гэвч хоосонгү алтан жаал маань тус тэмцээнд хамгийн их гоол оруулсан мэргэн бууч болж Алтан шаахай шагналыг хүртсэн билээ одоогоор тэрбээр АС Милан багааса явж хуучин баг болох Атлетико Мадридад тоглож байгаа юм.