Усэйн Сент Лео Болт, (Англи: Usain St. Leo Bolt, 1986 оны 8 сарын 21-нд төрсөн) нь Ямайкын ойрын зайн гүйгч, олимпын 8 алтан медальтай тамирчин юм. Тэрээр 100 метрт 9.58, 200 метрт 19.19 секунд гүйсэн амжилтаар дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг, мөн багийнхны хамтаар 4x100 метрийн буухиад 37.10 секундын амжилт үзүүлсэн нь мөн л дэлхийн дээд амжилт юм. Түүнчлэн Болт нь 100 метрт 9.69 , 200 метрт 19.30 секунд гүйсэн амжилтаар олимпын дээд амжилтууд тогтоосон. Болт нь Карл Льюисээс хойш буюу 1984 оноос хойш нэг олимпоос 3 алтан медаль хүртсэн анхны хөнгөн атлетикч, мөн түүхэнд нэг олимпод 3 дэлхийн дээд амжилт тогтоосон анхны хүн, 100, 200 метрийн гүйлтэд олимп, дэлхийн аварга цолыг зэрэг эзэмшиж байсан (байгаа) анхны тамирчин юм. Түүнийг агуу амжилтууд нь "'Цахилгаан Болт" хэмээх хочтой болгожээ[1].
Quick Facts Замнал, Медалийн толь ...
Close