Шингэн уусмал
From Wikipedia, the free encyclopedia
Шингэн уусмал нь уусгагч нь ус байх уусмал юм. Энэ нь химийн тэгшитгэлд (aq) гэх тэмдэглэгээгээр тухайн химийн томъёонд хавсаргаж бичигддэг. Жишээлбэл, натрийн хлорид (NaCL) гэгддэг хоолны давсны усан дахь уусмалыг Na+(aq) + Cl-(aq) хэлбэрээр илэрхийлнэ. Шингэн гэдэг үг нь устай холбоотой, түүнтэй төстэй, эсвэл усанд ууссан гэсэн утгатай. Ус нь маш сайн уусгагч бөгөөд байгалиасаа элбэг байдаг тул химийн салбарт хаа сайгүй байдаг уусгагч юм. Туршилтанд усыг уусгагч болгон ашигладаг тул уусгагчийг заагаагүй бол уусмал гэдэг үг нь усан уусмалыг хэлдэг.
Уусгагч нь шингэн боловч ус биш уусмалыг усан бус уусмал гэнэ.