Улемозавр
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Улемозавр (Ulemosaurus svijagensis) нь 250 сая жилийн өмнө амьдарч байсан динокефаль синапсид юм. Үлдэгдэл нь Оросын Татарстан дахь Ишеевогоос олджээ.
Улемозавр Оршин байсан хугацаа: Пермийн галав | ||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Биологийн ангилал | ||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||||||
Ulemosaurus svijagensis Рябнин, 1938 | ||||||||||||||||||||
Улемозаврын араг яс, гавлын ясны хэсэг нь л олдсон байдаг. Гавлын яс нь маш зузаан бөгөөд хамгийн өргөн хэсгээрээ 10 см орчим байжээ. Гавлын яс нь зузаарсан нь толгойгоороо мөргөлддөг байсных байх магадлалтай гэж зарим судлаач үздэг. Өвсөн тэжээлтэн байсан гэж үздэг ч доод эрүүний яс нь маш бат бөх байдаг тул зарим палеонтологичид түүнийг махан тэжээлтэн байсан гэх үзэл ч бий. Учир нь түүний эрүүний булчин нь үүдэн шүдээрээ олзоо зулгаан идэх боломжийг олгодог байсан гэж тэд үздэг байна.
Улемозавр нь Москопстой ойрын төрөл юм. Улемозавр болон бусад тапинокефалиуд Дунд-Пермийн төгсгөл үед мөхжээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.