Улаанхүзүү шумбуур
From Wikipedia, the free encyclopedia
Улаанхүзүү шумбуур (Aythya ferina) нь Нугасныхан овгийн дундаж хэмжээний шумбадаг нугас юм.
Quick Facts Улаанхүзүү шумбуур, Ховордолтын зэрэглэл ...
Улаанхүзүү шумбуур | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Aythya ferina (Карл Линней, 1758) | ||||||||||||||
Close
Нас бие гүйцсэн эрэгчин нь саарал судалтай урт хар хошуу, улаан толгой, хүзүү, хар цээж, саарал нуруу, улаан нүдтэй. Эмэгчин нь бор толгой, биетэй. Толгойн гурвалжиндуу хэлбэр нь онцлог юм.
Энэхүү шумбуур Европ, Азийн хойд зүгийн сэрүүн бүсийн 1 м ба түүнээс дээш гүнтэй намаг, нуур цөөрөмд амьдарна.
Олноор сүрэглэн амьдрах бөгөөд томхон сүрэг болон цуглаж, голдуу бусад төрлийн нугастай холилдон өвөлждөг.
Улаанхүзүү шумбуур шумбаж сэлэн хоол тэжээл олж иддэг. Тэд усны ургамал, нялцгай биетэн, усны шавьж, мөн жижиг загасаар хооллоно. Үржлийн үед 6-9 өндөг гарган 24-28 хоног дардаг аж.