From Wikipedia, the free encyclopedia
Улаангом нь Увс аймгийн төв юм. Увс нуурын хотгорын баруун урд захад, Хархираа уулын бэлд оршдог. Мөн ОХУ-ын хилийн ойролцоо оршдог. Газар нутаг нь 39 км2 бөгөөд Улаанбаатараас 1456 км зайтай газарт оршино.
Улаангом
| |
---|---|
Уланһом сум ᠤᠯᠠᠭᠠᠩᠭ᠋ᠣᠮᠰᠤᠮᠤ | |
Улс | Монгол |
Аймаг | Увс |
Байгуулагдсан | 1686 |
Газар нутаг | |
• Нийт | 30 км2 (10 бээр2) |
Өндөр | 939 м (3,081 фут) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▲33,218 |
Цагийн бүс | UTC+7 (UTC + 7) |
Шуудангийн код | 85160 |
Улаангом нь Монгол улсын хамгийн нам цэгүүдийн нэг болох д.т.д 939 м өндөрт оршино. Хүн ам нь 37554 (2022 оны тооллого ) , 26,319 (2000 оны тооллого), 34,450 (2010 оны тооцоо[1]). Чандмань ба Улиасны Хэв гэсэн 2 хэсэгт хуваагддаг.
ОХУ-ын Тува улсын консул Улаангомд байдаг ба Увс аймгийн төлөөлөгч Тувагийн нийслэл Кызыл хотод байдаг.
Улаангом гэдэг нэрийн тухайд гэвэл тус хотын дэргэдэх Чандмань уулыг "Чандмань улаан", " Улаан уул" гэж нэрлэсээр ирсэн бөгөөд уг уул үнэхээр улаавтар өнгийн чулуунаас тогтсон тэр орчимдоо улаан өнгийн хайрган хөрстэй юм. Yүнээс үзэхэд тус хотын улаан гэдэг нэр нь энэ уулын өнгөтэй холбоотой нь эргэлзээгүй. Ойрад аялгуунд өндөр уулын бэл, нам дор, тал газрыг "гом" гэж нэрлэдэг. Мөн "гом" гэдэг нь шороо гэсэн утгатай үг гэж тайлбарласан нь ч бий. "Гом" гэдэг нь элс гэх утгатай "кум" хэмээх түрэг үгийн монголжсон хувилбар байх магадлалтай.
Аймгийн засгийн газрын ордны өмнө байдаг Юмжаагийн Цэдэнбалын хөшөө гэх зэрэг коммунизмын үеийн хөшөө дурсгалууд их байдаг. Боловсролын ба соёл урлагийн байгууллагууд ба эвлэлүүд хотод элбэг байдаг. Их сургуулийн салбар, коллеж, 2 цогцолбор сургууль, 4 ахлах сургууль байдаг.
Улаангом нь 1686 онд байгуулагдсан гэж үздэг. 1871 онд Дэчинравжаалин хийд нэртэйгээр Улаангом хийдийн суурь тавигдсан. 1600-гаад оны сүүлээр одоогийн Улаангом хотын орчимд үр тарианы тариалан байсан гэсэн түүхэн баримт бий.
Улаангом нь ОХУ-ын хил хүртэл, замаар холбогдсон байдаг бөгөөд эрчим хүчээ ОХУ-аас авдаг. 1 нисэх буудалтай (ULO) ба Улаанбаатар хот руу Аэро Монголиа, Изинис Аэрвэйз компаниудаар байнгын нислэгтэй.
Улаангом нь Монголын хамгийн хүйтэн нутгийн нэг юм. Өвөл −52° C хүрдэг бол зун +40° C гаруй градус болтлоо халдаг.2009 оны оны 01 сард шөнөдөө -46° хүрч хүйтэрлээ.
Улаангом | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Улаангом
Эх сурвалж: wetterkontor.de |
Улаангом сумын Хархираа багт үзэсгэлэнт Хархираа уулынхаа аманд байрлах аялал жуулчлал амралт зугаалгын бааз байрладаг. Мөн Увс нуурын хөвөөнд жуулчны гэр бааз байрладаг ба 2015 онд Ардчилсан намын хурал тус баазад зохион байгуулагдсан юм.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.