From Wikipedia, the free encyclopedia
Тугухунь (Тогоон) — 284-684 онд Хөхнуурт оршин тогтнож байсан өвөг монгол сяньби улс байв.
284 он–672 он | |||||||||
Төлөв | вант улс | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Нийслэл | Фучи | ||||||||
Нийтлэг хэл | сяньби хэл (өвөг монгол хэл) | ||||||||
Төр засаг | хаант засаг | ||||||||
Улсын ван | |||||||||
• 284-317 он | Муюн Тугухунь | ||||||||
• 635-672 он | Муюн Нухэбо | ||||||||
Түүх | |||||||||
• үүсэн байгуулагдсан | 284 он | ||||||||
• Төвөдөд эзлэгдсэн | 672 он | ||||||||
| |||||||||
Өнөөдөр | Хятад |
Сяньби улс бутарсаны дараа Муюн Тугухунь ардаа дагуулан Хөхнуурт одож улс байгуулжээ. Тугухань Түрүү Яний Муюн Хуйн ах, Муюн Шэгүйн хүү байсан ба Ляодунгийн хойгоос Хатан голыг гатлан нүүсээр Хөхнуур, Чилянь нуруунд ирж суужээ.
Тугухунь 317 онд нас барахад хөвүүд нь Түрүү Цинь, Ся улсыг цохин эзлэн мөхөөжээ. Мөн тэдэнд Хөхнуур, туфа, Чифу, Хаоляний сяньби нар дагаар орсон. Улсын нийслэл нь Хөх нуураас баруун зүгт 6 км зайнд байв.
Өрнө зүг аян дайн хийж Хотан, Кашмир хүрч, харьяа нутаг зүүнээс баруунш 1500 км, хойноос өмнөш 1000 км болсон.
Дотор газрын хятадыг Тан улс нэгтгэн хүчирхэгжиж Тугухуньтай худалдааны зам булаацалдах болов.
Соронзонгомбоор удирдуулсан төвөдүүд хүчирхэгжин Тугухунийг довтлон ялж байжээ.
Хүчирхэгжсэн хоёр хөршийн нөлөөгөөр Тугухуний дотоод байдал тогтворгүй болсон.
672 онд Төвөдийн эзэнт гүрэн Тугухунийг бүрэн байлдан дагуулжээ.
Тугухунь улс мөхсөний дараа ард түмэн нь хуваагджээ. Муюн Нохэбо хэсэг ард дагуулан Чилянь уулын зүүн зүгт нүүдэллэв. Бусад нь Төвөдийн эзэнт гүрний харьяанд үлджээ. Тугухунийг монгор ястны өвөг байжээ гэж зарим судлаачид үзсэн.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.