Трансформатор
From Wikipedia, the free encyclopedia
Трансформатор (лат. transformare - хувиргах, шилжүүлэх, хувьсгах) буюу хувьсгуур нь цахилгаан техникийн нэгэн бүрэлдхүүн эд анги юм. Трансформатор нь ихэнхдээ хоёр болон түүнээс дээш ороомгоос бүрдэх бөгөөд энэхүү ороомог нь зэс утас байдаг ба ороомогууд нь нэгэн феррит- эсвэл төмрөн зүрхэвчин дээр хамтдаа байрлана. Трансформатор нь түүн рүү орж буй талын ороомогт ирэх хувьсах хүчдэлийг, гаргалтын хоёр дахь ороомгоор гаралтын хувьсах хүчдэл болгон хувиргах төхөөрөмж юм. Ингэж хувирахдаа оролт болон гаралтын хувьсах хүчдэлийн харьцаа нь хоёр ороомогийн ороодосын тооны харьцаатай ижил байдаг. Жишээ нь ороодосын харьцаа 20:1 гэсэн тохиолдолд оролтын 240 вольт хүчдэл нь гарахдаа гаралтын 12 вольтийн хүчдэл болон хувирна гэсэн үг юм. Тэгэхээр түүнийг хийцээр нь тухайн трансформаторын гаралт нь өндөр, нам эсвэл тэнцүү гаралттай байхыг шийдэх боломжтой.
Трансформаторыг эрчим хүчний нийлүүлэлтийн төхөөрөмжинд олон янзын хувилбараар хүчдэлийн хувьсгуур болгон ашиглахаас гадна техникийн хэрэгсэлд, ялангуяа бага хүчдэлийг бэлтгэх зорилгоор сүлжээний тэжээлийн блок болгон төрөл бүрийн цахилгаан болон электрон төхөөрөмжид ашиглана. Мөн түүнчлэн дохионы дамжуулалт болон хамгаалалтын таслуурт хэрэглэгдэнэ.