From Wikipedia, the free encyclopedia
Тедди Пьер-Мари Ринер (франц:-Teddy Pierre-Marie Riner, 1989 оны 4 сарын 7-нд Гваделупын Пойнт-а-Питрт төрсөн) нь Францын жүдочин.[1] Жүдо бөхийн +100 кг жинд хамгийн залуудаа дэлхийн аварга цол хүртсэн, мөн хамгийн олон удаа буюу 11 удаагийн Дэлхийн аварга, 3 удаагийн Олимпын (2012, 2016, 2020) аварга, 5 даа Европын аварга болсон эрэгтэй алдарт жүдо бөх юм.
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Тэрээр гэр бүлийнхэн нь аяллаар явж байх үед Гваделуп арал дээр төрсөн бөгөөд Парист өсчээ.[2]
Ринер 2.04 метр өндөртэй бөгөөд 125 кг жинтэй ажээ.[2][3] Түүнийг "Тедди баавгай" (Teddy Bear) гэж хочилдог.[4]
"Тедди баавгай" 2010 оноос хойш 9 жилийн турш дэвжээн дээр ялагдал хүлээлгүй нийт 157 ялалт байгуулжээ.
2022 оны 5-р сард францын шигшээ багийн хамт Монголд бэлтгэл хийхээр ирсэн.
Тедди Ринер Лютна Плокус-тай хамтран амьдардаг бөгөөд 2014 оны 4 дүгээр сарын 1-нд тэд нар Эден хүүтэй болсон. 2018 оны 10 дугаар сард мөн охин Исис төржээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.