Тегеран
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Тегеран [тэгэ-раань], ᠲᠸᠾᠷᠠᠨ (теhран) (персээр تهران – Tehrān, Техран) бол Исламын Бүгд Найрамдах Иран Улсын нийслэл бөгөөд хамгийн том хот нь юм. Мөн Тегеран мужийн төв болно.
Тегеран
تهران | |
---|---|
Цагийн зүүний дагуу: Азади цамхаг; Табиат гүүр болон Альборз; Үндэсний цэцэрлэгт хүрээлэн; Үндэсний музей; Хотын театр; Голестан ордон болон Милад цамхаг | |
Улс | Иран |
Муж | Тегеран |
Хошуу | Тегеран Рай Шемиранат |
Засаг захиргаа | |
• Хотын дарга | Алиреза Закани |
• Хотын Зөвлөлийн дарга | Мехди Хамран |
Газар нутаг | |
• Хотын нутаг | 615 км2 (237 бээр2) |
• Бөөгнөрөл | 2,235 км2 (863 бээр2) |
Өндөр | 900 - 1,830 м (2,952 - 6,003 фут) |
Хүн ам | |
• Нягтрал | 11,800/км2 (31,000/бээр2) |
• Хотын нутаг | 9,039,000[4] |
• Бөөгнөрөл | 15,800,000[5] |
• Байр | 1-р байр |
Иргэдийн нэршил | Тегеранчууд |
Цагийн бүс | UTC+03:30 (ИРСЦ) |
Бүсийн дугаар | +98 21 |
Уур амьсгал | BSk |
Вэб сайт | tehran.ir |
Тегеран хот дагуултай (Том Тегеран) 13 гаруй сая хүрдэг байна. Тегеран хотод маш олон үндэстэн ястан амьдардаг байна. Хүн амын ихэнхи нь перс, азербайжан болон мазендеран үндэстнүүд ажээ.
XVIII зууны сүүлчээр Тегеран Ираны нийслэл болох үед 100 мянган хүн амтай байсан бөгөөд XX зууны турш хүн амын тоо маш хурдан өссөн байна.
Ираны ихэнх аж үйлдвэрүүд Тегеранд төвлөрдөг. Аж үйлдвэрүүд дотор автомашин, электроник, цахилгаан хэрэгсэл, цэрэг армийн зэвсэг, даавуу, элсэн чихэр, цемент, химийн бүтээгдэхүүн зэргийн үйлдвэрлэл орно. Эдгээрээс гадна хивс ба мебелийн худалдааны төв болдог. Тус хотын өмнөд хэсэгт газрын тос боловсруулах үйлдвэр үйл ажиллагаа эрхэлдэг.
Тегеран нь Алборзийн нурууны хөлд байрладаг хот бөгөөд автозамын сүлжээ нь баруун азид тэргүүлэгчээр тооцогддог. Мөн улсынхаа төмөр замын сүлжээний төв юм. Тегеран хот нь Исфахан, Шираз, Табриз зэрэг бусад Ираны хотуудыг бодвол харьцангуй шинэ ч гэсэн олон тооны музей, урлагийн төв, ордны цогцолбор, соёлын төвүүдтэй.
XX зуунд Иран даяарх олон хүн Тегеран руу нүүсэн. Үүний ч улмаас олон үндэстэй, олон шашны хүмүүс Тегеранд амьдардаг бөгөөд олон тооны Исламын (Mosque), Христийн (Church), Иудейзмийн (Synagogue), Зороастризмын сүмүүд (Fire Temple) байдаг.
1943 онд Тегеран хотод ЗХУ, АНУ, Их Британи зэрэг гитлерийн эсрэг холбоотон улсуудын Засгийн газрын тэргүүн нарын уулзалт болсон гэдгээрээ алдартай.
Тегераны метро 2001 оноос хойш ажиллаж байна. Одоогийн байдлаар нийт 220 гаруй км урттай 5 шугам дээр 118 метроны өртөөтэй ажээ. Метро нь Тегераныг томоохон дагуул Кереж хоттой холбодог. Өөр нэг салбар нь хойд зүгээс урагшаа, Рей хотыг холбодог байна. Шинэ 2 шугам баригдаж ойрын жилүүдэд нийтдээ 5 шугам ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Метроны буудлууд үндэсний хээ угалзаар чимэглэгдсэн байдаг.
Тегеран хотод хуучин "Мехрабад", шинэ "Имам Хомейни" -гийн нэрэмжит гэж хоёр нисэх онгоцны буудалтай. Мөн төмөр замын болон авто замын зангилаа хот юм. Автозам нь маш их чанартай гэдгээрээ алдартай.
Хотын нийтийн тээврийн үүргийг автобус, тролейбус гүйцэтгэдэг байна.
Тегеран бол Ойрхи Дорнодын шинжлэх ухаан, боловсролын төвийн нэг юм. 1851 онд Тегеран хотод "Дар ул-Фунун" хэмээх дээд боловсролын анхны байгууллага нээгдэж байсан. Тегераны их сургууль нь 1933 онд байгуулагдсан бөгөөд Ираны анхны төрийн их сургууль бөгөөд тус улсын хамгийн том Их сургууль юм.
2011 онд Тегеран дахь Амир Кабирын Технологийн их сургууль 24 дэх IYPT (Олон улсын залуу физикчдийн тэмцээн) зохион байгуулах эрхийг авч чадсан. Тус хотод 50 орчим дээд боловсролын байгууллага байдаг байна.
1995 онд Тегераны хүн амын 27 орчим хувь нь ядуурлын шугамаас доогуур амьдарч байсан ч Тегеран дахь ядуусын амьжиргааны түвшин тус улсын бүс нутгийн ядуусынхаас хамаагүй давж байв. 1996 онд хүн амын бичиг үсгийн түвшин 84,7%, дундаж наслалт 70,5 жил байжээ. Ядуу Тегеранчууд голдуу хотын өмнөд дүүрэгт, ихэвчлэн ядуусын хороололд амьдардаг байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.