Татарстан
From Wikipedia, the free encyclopedia
Бүгд Найрамдах Татарстан Улс (товч. Татарстан; Орос: Республика Татарстан , тат. Татарстан Республикасы) бол Оросын холбооны нэгж (нэгэн Бүгд Найрамдах Улс) юм. Ижилийн холбооны тойрог, Ижилийн эдийн засгийн бүст багтана. Нийслэл нь Казань.
Бүгд Найрамдах Татарстан Улс
Республика Татарстан | |
---|---|
Бусад галиглал | |
• Татар | Татарстан Республикасы |
Государственный гимн Республики Татарстан (Орос) Татарстан Җөмһүрияте Дәүләт гимны (Татар) "Бүгд Найрамдах Татарстан Улсын төрийн дуулал"[1] | |
Улс | Орос |
Холбооны тойрог[2] | Волга |
Эдийн засгийн бүс[3] | Волга |
Нийслэл | Казань[4] |
Засаг захиргаа | |
• Төрөл | Төрийн Зөвлөл[5] |
• Төрийн тэргүүн | Рустам Минниханов[6] |
Газар нутаг | |
• Нийт | 67,847 км2 (26,196 бээр2) |
Хүн ам | |
• Нийт | ▲ 4,004,809 |
• Байр | 8-р байр |
• Нягтрал | 59.03/км2 (152.9/бээр2) |
• Хотын нутаг | 76.8% |
• Хөдөө | 23.2% |
Иргэдийн нэршил | Татарууд |
Цагийн бүс | UTC+3 (МСЦ[9]) |
ISO 3166 код | RU-TA |
Улсын дугаар | 16, 116, 716 |
Албан ёсны хэл | Татар[10] • Орос хэл[11] |
Вэб сайт | tatarstan.ru |
Дэвсгэр нутгийн талбай - 68,000 км2[12] (Монголынхтой зүйрлэвэл Увс аймаг шиг). 2010 онд 3,786,488[13] хүн амтай гэж тоологдсон нь ОХУ-ын одоогийн холбооны 83 нэгжээс 8-рт, 21 БНУ-аас 2-р олон (Башкортостаны дараах) хүн амтай нь гэж үзэгдэнэ. Хүн амын 53% (2,012,571) нь Татар, 39.7% нь Орос. Орос хэлнээс гадна Татар хэл албан ёсны эрхтэй.
ЗХУ-ын үед Автономит Бүгд Найрамдах Улсын статустай байсан бөгөөд ОХУ байгуулагдахад Бүгд Найрамдах Улс болжээ. Татарстан нь 1992 онд тусгаар тогтнолоо зарласан боловч 1994 онд түүнээсээ татгалзсан аж.