Секунд
From Wikipedia, the free encyclopedia
Секунд нь олон улсын нэгжийн СИ системийн болон өөр бусад системүүдийн цаг хугацааг хэмжих үндсэн нэгж юм. Тэмдэглэгээ нь с (олон улсад: s). Цагийг 60 хуваасны нэг болох минутыг 60 хуваасны нэг нь 1 секунд юм.
Quick Facts
Нэгжийн систем | СИ-н үндсэн нэгж |
Хэмжигдэхүүн | хугацаа |
Тэмдэглэгээ | сек эсвэл с |
Close
Нийтийн тооллын 1000 оноос 1960 он хүртэл 1 секундыг нарны тооллын дундаж 1 хоногийн 1/86,400 хэсэгтэй тэнцэх хугацаа гэж тодорхойлдог байсан бөгөөд энэ нь одоо ч зарим одон орны ухагдахуунд хэрэглэгдэж байна. 1960-аас 1967 оны үед секундыг дэлхий нарыг тойрох орбитын үетэй жишин тодорхойлдог байсан бол одоо үед атомын ойлголтуудаар илүү нарийн тодорхойлдог болсон.