Себастьян Бассонг
From Wikipedia, the free encyclopedia
Себастьян Аймар Бассонг Нгена (Франц: Sébastien Aymar Bassong Nguena, 1986 оны долоодугаар сарын 9-нд Парис хотод төрсөн) нь Франц гаралтай Камеруны хөлбөмбөгчин бөгөөд Норвич Сити болон Камеруны шигшээ багийн хамгаалагч юм. Тэр Францын Мец (2005—2008), Английн Ньюкасл Юнайтед (2008—2009), Тоттенхэм Хотспур (2009—2012), Вулверхэмптон (2012, зээлээр) багуудад тоглож байгаад Норвич Сити багт 2012 оны наймдугаар сарын 21-нд гурван жилийн гэрээгээр ирсэн билээ. Бассонг Норвич Сити багийн ахлагч бөгөөд шигшээ багийн тухайд Францын идэрчүүдийн багт 2007–2009 оны хооронд багтаж байсан бөгөөд 2009 оноос Камеруны шигшээ багт дуудагдсан билээ.
Quick Facts Хувийн мэдээлэл, Бүтэн нэр ...
Бассонг Тоттенхэм Хотспур багт, 2010 он. | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Себастьян Аймар Бассонг Нгена[1] | ||
Төрсөн огноо | 1986 оны 7 сарын 9 (1986-07-09) (37 настай) | ||
Төрсөн газар | Франц, Парис | ||
Өндөр | 1.87 м [2] | ||
Байрлал | Хамгаалагч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Норвич Сити | ||
Дугаар | 5 | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
2012– | Норвич Сити | 38 | (3) |
Шигшээ баг | |||
2009– | Камерун | 15 | (0) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. † Гараа (Гоол). |
Close