Сан-Марино
From Wikipedia, the free encyclopedia
Сан-Марино, Бүгд Найрамдах Сан-Марино Улс (Итали: Serenissima Repubblica di San Marino), нь Апеннины хойгийн өмнө хэсэгт оршдог. Тус улс нь эргэн тойрон Италийн газар нутгаар хүрээлэгдсэн байх ба газар нутгийн хэмжээ ердөө 61 км2, 30000 гаруй хүн амтай. Нийслэл Сан-Марино хот. Лихтенштайн, Ватикан, Монако, Андорра болон Мальта зэрэг Европын бичил улсуудын нэг бөгөөд «Европын зөвлөлийн» хамгийн бага хүн амтай гишүүн орон юм.
Уриа: Libertas "Freedom" | |
Төрийн дуулал: Inno Nazionale della Repubblica "Бүгд найрамдах улсын төрийн дуулал" | |
Нийслэл | Сан-Марино 43°56′N 12°26′E |
Томоохон суурин | Догана 43°58′53″N 12°29′22″E |
Албан ёсны хэл | Итали хэл[3] |
Бусад хэл | Романьол |
Шашин | 97% Roman Catholicism 3% Others see Religion in San Marino |
Ард түмний нэршил | Сан-Мариночууд |
Төр засаг | Нэгдмэл парламентын диархи директорийн бүгд найрамдах улс |
• Ахмад Захирагч |
|
• Гадаад хэргийн нарийн бичгийн дарга | Лука Беккари |
Хууль тогтоох байгууллага | Их ба Ерөнхий Зөвлөл |
Тусгаар тогтнол | |
9 сарын 3, 301 (уламжлалт) | |
• Одоогийн үндсэн хууль |
|
Газар нутаг | |
• Нийт | 61.2 км2[1] (191) |
• Усны эзлэх талбай (%) | 0 |
Хүн ам | |
• 2021 тооцоо | 33,600[4] (191) |
• Нягтаршил | 520/км2 (23) |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $2.45 тэрбум[5] (194) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $72,070 [5] (10) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $1.62 тэрбум[5] (192) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $47,700[5] (20) |
ХХИ (2021) | ▲ 0.853[6] маш өндөр · 44 |
Мөнгөний нэгж | Евро (€) (EUR) |
Цагийн бүс | UTC+01 (ТЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+02 (ТЕЗЦ) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +378 (+39 054 Италиар дамжуулан залгахад) |
Домэйн нэр | .sm |
Сан-Марино улс нь дэлхийн хамгийн анхны тусгаар тогтнолоо олсон болон бүгд найрамдах улсад тооцогддог ба «Раб» арал дээр ромын дарангуйлагч Диоклетиан хавчлагаас 257 онд зугтан дүрвэсэн хэсэг ромын католик шашинтнууд, чулуучингууд «Монте-Титано» уулын агуйд амьдарч байгаад 301 оны есдүгээр сарын 3-нд «Гэгээн Маринуудын нэгдэл» байгуулсан нь тус улсын үндэс суурь тавигдсан гэдэг.
Сан-Марино улсын Үндсэн хууль 1600 онд батлагдсан нь дэлхийн хамгийн анхны үндсэн хууль гэдэг. Тус улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийн хамгийн баян орны тоонд жагсдаг бөгөөд Италийн мужуудаас хөгжлөөрөө давсан үзүүлэлттэй байгаа юм.
Сан-Марино улс нь 1988 онд Европын зөвлөлийн, 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) тус тус гишүүнээр элссэн. Европын Холбоонд элсээгүй байгаа.