From Wikipedia, the free encyclopedia
Самоа (самоа. Sāmoa, англ. Samoa [səˈmoʊə]), албан ёсоор Тусгаар тогтносон Самоа улс (самоа. Malo Saʻoloto Tutoʻatasi o Sāmoa; англ. Independent State of Samoa) нь Номхон далайн өмнөд хэсэгт оршдог арлын улс.
Самоагийн Тусгаар Улс Malo Saʻoloto Tutoʻatasi o Sāmoa | |
---|---|
Уриа: Faʻavae i le Atua Sāmoa "Самоаг бурхан бүтээсэн" | |
Төрийн дуулал: O Le Fuʻa o le Saʻolotoga o Samoa "Эрх чөлөөний туг" | |
Нийслэл ба томоохон хот | Апиа 13°50′00″S 171°45′44″W |
Албан ёсны хэл | Самоа • Англи хэл |
Угсаатны бүлгүүд (2021) |
|
Шашин (2021) | |
Ард түмний нэршил | Самоачууд |
Төр засаг | Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс |
• О ле Ао О ле Мало | Туималеалиифано Ваалетоа Суалаувиa |
• Ерөнхий Сайд | Фиаме Наоми Матаафа |
• Ассамблейн дарга | Папали Лио Тэу Масипау |
Хууль тогтоох байгууллага | Хууль Тогтоох Ассамблей |
Тусгаар тогтнол | |
• Берлиний гэрээ | 6 сарын 14, 1889 |
• Гурван талын конвенц | 2 сарын 16, 1900 |
• Герман колоничилсон | 3 сарын 1, 1900 |
• Шинэ Зеланд эзлэн авсан | 8 сарын 30, 1914 |
• Лигийн мандат | 12 сарын 17, 1920 |
• НҮБ-ын итгэмжлэл | 12 сарын 13, 1946 |
• 1961 оны Баруун Самоагийн тухай хууль | 1 сарын 1, 1962 |
12 сарын 15, 1976 | |
• Самоа нэртэй болсон | 7 сарын 4, 1997 |
Газар нутаг | |
• Нийт | 2,831[4] км2 (167) |
• Усны эзлэх талбай (%) | 0.3 |
Хүн ам | |
• 2021 тооллого | 205,557[5] (176) |
• Нягтаршил | 70/км2 |
ДНБ (ХАЧП) | 2018 тооцоо |
• Нийт | $1.188 тэрбум[6] |
• Нэг хүнд ноогдох | $5,962[6] |
ДНБ (нэрлэсэн) | 2018 тооцоо |
• Нийт | $881 сая[6] |
• Нэг хүнд ноогдох | $4,420[6] |
ОТББИ (2013) | 38.7[7] дундаж |
ХХИ (2021) | ▼ 0.707[8] өндөр · 111 |
Мөнгөний нэгж | Тара (WS$b) (WST) |
Цагийн бүс | UTC+13c (WST) |
Огнооны формат | өө/сс/жжжж |
Жолооны тал | зүүнd |
Утасны томьёо | +685 |
Домэйн нэр | .ws |
|
Өмнөх нэршил - Германы Самоа (1900—1914), Баруун Самоа (1914—1997). 1976 оны 12-р сарын 15-нд НҮБ-д гишүүнээр элссэн. 1970 оноос Үндэстнүүдийн Холбооны гишүүн.
Самоа улсын нийслэл нь Уполу арал дээрх 33 мянган хүн амтай Апиа боомт хот юм. Албан ёсны хэл нь -самоа, англи хэл юм.
1986 оны хүн амын тооллогоор тус улсад 157 мянган хүн, 2004 он гэхэд хүн ам 177.7 мянга болж өссөн. 2007 оны 7-р сарын байдлаар хүн ам 214,265 болж, 2011 оны хүн амын тооллогоор Самоагийн оршин суугчдын тоо 187,820 хүн (96,990 эрэгтэй, 90,830 эмэгтэй) байсан бөгөөд үүний 96% нь самоачууд, 2% нь Европчуудын нутгийн иргэдтэй гэрлэсэн үр удам байжээ.
Самоагаас олноор цагаачлах болсон нь орон нутгийн эдийн засгийн хоцрогдолтой холбоотой. Залуучууд ажил хайж, эсвэл өндөр цалин авахаар, түүнчлэн уламжлалт амьдралд сэтгэл дундуур байгаа тул улс орноо орхиж байна. Шилжилт хөдөлгөөний гол урсгал Шинэ Зеланд руу чиглэж байна. Цагаачдын зарим нь мөнгө хуримтлуулж эсвэл сургуулиа төгсөөд эх орондоо буцаж ирдэг бол зарим эх нутгаа үүрд орхидог ажээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.